Төрөөс баялаг бүтээгчдэдээ итгэл хүлээлгэж, дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байгааг бизнесийнхэн онцлов
Улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд бизнесийн байгууллагуудын оруулсан хувь нэмрийг үнэлж, дүгнэдэг ТОП-150 аж ахуйн нэгжийн 2013 оны шалгаруулалт болж, шилдгүүдээ өргөмжиллөө. Монгол Улсын Засгийн Газар, МҮХАҮТ-аас хамтран зохион байгуулдаг 13 дахь удаагийн шалгаруулалтыг Эрдэнэт үйлдвэр ХХК манлайлж, М-Си-Эс Групп, Петровис, Энержи Ресурс, Номин Холдинг компаниуд эхний таван байрт шалгарсан байна.
Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай ба чухал үүргийг хувийн хэвшил гүйцэтгэдэг. Энэ жил хувийн хэвшлийг М-Си-Эс Групп 9 дэх жилдээ тэргүүлсэн бол Энержи Ресурс, МАК, Петровис, Оюутолгой, АПУ, Номин Холдинг, Вагнер Ази групп ТОП-10-ын эрэмбээ урьдын адил хадгалж чаджээ. Түүнээс гадна ТОП-150 шалгаруулалтанд өмнөх жилүүдийнхээ амжилтыг ахиулсан, шинэ тутам орж ирсэн компаниуд ч олон байгааг жагсаалтаас харж болно.
ТОП-150 аж ахуйн нэгжийг шалгаруулахад тухайн жилд улсад төлсөн татвар шимтгэлийн дүн, борлуулалтын хэмжээ, нийгмийн хариуцлагын чиглэлээр хийсэн ажил, шинээр бий болгосон ажлын байрны тоо, санхүүгийн үзүүлэлт зэргийг үндсэн шалгуур болгон авч үздэг. Улсад төлсөн татвар шимтгэлийн шалгуураар ТОП-10-д тогтмол багтдаг компаниуд зөвхөн 2013 онд нийтдээ нэг их наяд давсан баялгийг улсын төсөвт хуримтлуулсан байх бөгөөд Эрдэнэт үйлдвэр 402 тэрбум, М-Си-Эс Групп 208 тэрбум, Оюу толгой 165 тэрбум, АПУ ХК 157 тэрбум, МАК 86 тэрбум төгрөгийг төлжээ. Эдийн засгийн өнөөгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас үүдэн ирэх онд татварын нийт дүн нэлээд буурах төлөв ажиглагдаж байгаа нь төсвийн орлогыг голлон бүрдүүлэгч компаниудын нийгмийн өмнө хүлээх үүрэг хариуцлагыг улам бүр нэмэгдүүлж байна.
Татвар шимтгэл төлөлтөөр төрийн өмчит Эрдэнэт үйлдвэрээс гадна хувийн хэвшлээ байнга үлгэрлэдэг М-Си-Эс Групп сүүлийн гурван жил дараалан жил тутам 200 тэрбумаас дээш төгрөгийг улсын төсөвт хуримтлуулсан бол сүүлийн 5 жилийн татвар, шимтгэлийн нийт дүн нь 900 гаруй тэрбум төгрөгт хүрчээ. Сүүлийн 5 жилд төлсөн татвар, шимтгэлийг нь ийнхүү нэгтгэж үзвэл АПУ ХК 412 тэрбум, МАК ХХК 358 тэрбум, Мобиком 196 тэрбум төгрөг төсөвт хуримтлуулжээ. Энэ бол улс орны хөгжлийн болон нийгмийн томоохон зорилтуудыг шийдвэрлэх боломжтой ихээхэн хэмжээний баялгийг хувийн компаниуд төсөвт хуримтлуулж чадах түвшинд хүрснийг харуулж байна. ТОП-150 шалгаруулалтын бас нэг чухал зорилго нь баялаг бүтээгч ийм компаниудыг олноор нь бий болгоход оршиж байгаа билээ.
Улсын хэмжээнд үйл ажиллагаа тогтмол явуулдаг 80 орчим мянган аж ахуйн нэгжээс шилдгийг шалгаруулахын тулд зориуд ач холбогдол өгдөг шалгуур үзүүлэлтийн нэг нь компанийн нийгмийн хариуцлагын чиглэл юм. Зургаан шалгуур үзүүлэлт дундаас хамгийн өндөр хувийг эзэлдэг нийгмийн хариуцлагын төрөлд энэ жилээс ISO 26000 хэмээх дэлхийн стандартын шаардлага тавьж эхэлснээрээ онцлог боллоо. Энэ стандартаар компани бүр хүний эрхийг хэрхэн дээдэлж ажилладаг, байгаль орчиндоо ээлтэй үйл ажиллагаа явуулдаг эсэх болон орон нутгийн хөгжил, соёл, боловсрол, спортын салбарыг дэмжсэн нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаагаа тайлагнасан юм. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн “Хүн-Эрдэнэ” хөтөлбөр, Бороо гоулд ХХК-ийн хөдөлмөрийн осол, эндэлгүйгээр 3 сая хүн-цаг ажилласан, 40 га талбайг нөхөн сэргээсэн үйл ажиллагаа, Энержи Ресурс компанийн Оюутны тэтгэлэг, малчдын тогтвортой амьжиргааг дэмжих, монгол Ганжуур, Данжуурыг хөрвүүлэх хөтөлбөр зэргийг дурдаж болно.
Түүнчлэн ТОП компаниуд тухайн жилийн нийгмийн бүтээн байгуулалтаа танилцуулсны дотор Оюу толгой компани олон улсын стандартад нийцэх “Ханбумбат” нисэх буудал ашиглалтанд оруулсан, нийслэлд Оюутны гудамжийг иж бүрэн тохижуулсан, Бороо гоулд ХХК Клиникийн нэгдүгээр амаржих эмнэлгийн 150 ортой өргөтгөлийн барилгыг хүлээлгэн өгсөн, Энержи Ресурс компани хаягдлыг усгүйжүүлэх үйлдвэр, Олон улсын жишигт нийцсэн сургууль, цэцэрлэгийн “Мөрөөдөл” цогцолборыг ашиглалтанд оруулсан зэрэг томоохон хөрөнгө оруулалттай төслүүд багтжээ.
ТОП-150 шалгаруулалтын үеэр бизнесийнхэн ярихдаа, эдийн засаг хүндэрч, гадаадын хөрөнгө оруулагчид дайжсан, эрдэс баялгийн үнэ буурсан өнөө үед төр засгаас хувийн хэвшилдээ итгэж бодит дэмжлэг үзүүлэх, төр урагшлуулж чадаагүй томоохон төслүүдээ тэдний мэдлэг туршлага, менежмент, потенциалийг ашиглан эдийн засгийн эргэлтэнд оруулах замаар хүндрэлийг хамтдаа даван туулах зайлшгүй шаардлагатай байгааг онцолж байлаа.
М.АНАНД
2013 оны ТОР-150 аж ахуйн нэгж
1 | Эрдэнэт үйлдвэр ХХК | 51 | Монроуд ХХК | 101 | Өег ХХК |
2 | М Си Эс групп | 52 | Туушин ХХК | 102 | Сансар кабель ХХК |
3 | Петровис ХХК | 53 | Цаст импекс ХХК | 103 | Мастер пропертис ХХК |
4 | Энержи Ресурс ХХК | 54 | Нэкст электроникс ХХК | 104 | Космо трейд ХХК |
5 | Номин холдинг ХХК | 55 | Бридж групп | 105 | Ган хийц ХХК |
6 | Оюу толгой ХХК | 56 | Материал импекс ХК | 106 | Тулга импорт ХХК |
7 | АПУ ХК | 57 | Алтай холдинг ХХК | 107 | Огоот ХХК |
8 | Монголын алт МАК ХХК | 58 | Ж-Мобайл ХХК | 108 | Замайн сервисиз ХХК |
9 | Вагнер ази групп | 59 | UFC групп | 109 | Балтика монголия ХХК |
10 | Моннис групп ХХК | 60 | Мера ХХК | 110 | Хатансүлжээ ХХК |
11 | Магнай трейд ХХК | 61 | Монголэмимпекс концерн | 111 | Агромаштех ХХК |
12 | Мобиком корпораци ХХК | 62 | М Ти Эс ХХК | 112 | Дархан хүнс ХК |
13 | Бэрэн групп | 63 | Боса холдинг ХХК | 113 | Шимт газар ХХК |
14 | Таван толгой ХК | 64 | Очир төв ХХК | 114 | Мишээл групп ХХК |
15 | Таванбогд групп | 65 | ТБД Андууд ХХК | 115 | Комит сервис ХХК |
16 | Витафит групп | 66 | Дархан-Сэлэнгийн ЦТС ТӨХК | 116 | Геологийн төв лаборатори |
17 | Бороо гоулд ХХК | 67 | Техник импорт ХК | 117 | Да хүрээ трейд ХХК |
18 | Содмонгол групп ХХК | 68 | Грийн сити ХХК | 118 | Хоум плаза ХХК |
19 | Хурд групп | 69 | Улаанбаатар дулааны сүлжээ ХК | 119 | Интерактив Ай Би Ай ХХК |
20 | Монгол тамхи со ХХК | 70 | Эрдэнэтийн ЦДС ТӨХК | 120 | Хаан хүнс ХХК |
21 | Тавантолгой транс ХХК | 71 | Өгөөж чихэр боов ХХК | 121 | Анандын зам ХХК |
22 | БСБ сервис ХХК | 72 | Глобал бридж ХХК | 122 | Монгол алтан тос ХХК |
23 | Макс групп | 73 | ЦДҮС ТӨХК | 123 | Лоудстоуне могул ХХК |
24 | Нүүдэлчин групп | 74 | Аи Ти Зон ХХК | 124 | Монложистик ворлдвайд ХХК |
25 | Бишрэлт групп | 75 | Сээкл ХХК | 125 | Монтрак групп ХХК |
26 | Дарханы төмөрлөгийн үйлдвэр | 76 | Юнигаз ХХК | 126 | Хатансүйх импекс ХХК |
27 | Очир ундраа групп | 77 | Гацуурт ХХК | 127 | Сэрүүнсэлбэ ХХК |
28 | Монос групп | 78 | Дарханы ДЦС ТӨХК | 128 | Энсада холдинг ХХК |
29 | Наран групп | 79 | Ай Си Ай Си ХХК | 129 | ЭБЦТС ТӨХК |
30 | Скайтел ХХК | 80 | Хасу мегават ХХК | 130 | Цэцэг зочид буудал ХХК |
31 | Mонголиан Стар Мелшерс ХХК | 81 | Мөнхийн үсэг групп | 131 | Нэгдэлч ХХК |
32 | Бимекс холдинг ХХК | 82 | Тэнүүн огоо ХХК | 132 | Медимпекс Интернэйшнл ХХК |
33 | Цайрт минерал ХХК | 83 | Шарын гол ХК | 133 | Сантис боловсролын төв |
34 | Улаанбаатар менежмент ХХК | 84 | Арж капитал ХХК | 134 | Би Ди Сек ХХК |
35 | Хера холдинг ХХК | 85 | Ази фарм ХХК | 135 | Илч түлш ХХК |
36 | Жем интернэйшнл ХХК | 86 | Ремикон ХХК | 136 | Монгол маркет ХХК |
37 | Нью прогресс групп | 87 | Монгол экспресс ХХК | 137 | Их эзэн Чингис групп ХХК |
38 | М-Ойл групп ХХК | 88 | Гангар инвест ХХК | 138 | Эй Си Дабльютранс ХХК |
39 | Говь ХК | 89 | Касс таун ХХК | 139 | Хустайн хишиг ХХК |
40 | Оюуны ундраа групп | 90 | Намир групп | 140 | Цомбо ХХК |
41 | Ханбогд кашемир ХХК | 91 | М Кей Ай ХХК | 141 | Си Ай Ти ХХК |
42 | Эрдэнэс тавантолгой ХК | 92 | Геомандал ХХК | 142 | Шижир далайн шим ХХК |
43 | Алтанжолоо групп | 93 | Энержи интернэйшнл ХХК | 143 | Бласт автомотив ХХК |
44 | Орифлейм ХХК | 94 | Ай энд Эр монголия ХХК | 144 | Металл индустриал ХХК |
45 | Тэсо ХХК | 95 | МЭЗ ХХК | 145 | Монолаб ХХК |
46 | Монполимет ХХК | 96 | Хөрс автосервис ХХК | 146 | Тулгатехник ХХК |
47 | Цахиур ХХК | 97 | Одкон холдинг ХХК | 147 | Нишин илч ХХК |
48 | Волтам ХХК | 98 | Алтай трест ХХК | 148 | Хөх монгол принтинг ХХК |
49 | Эрдэнэт хивс ХХК | 99 | Дарханы дулааны сүлжээ ТӨХК | 149 | Дархан таван нуур ХХК |
50 | Бласт ХХК | 100 | Альянс тех ХХК | 150 | Малчин ХХК |
2013 оны ТОП-10 аж ахуйн нэгж
1 | Эрдэнэт үйлдвэр ХХК |
2 | М Си Эс групп |
3 | Петровис ХХК |
4 | Энержи Ресурс ХХК |
5 | Номин холдинг ХХК |
6 | Оюу толгой ХХК |
7 | АПУ ХК |
8 | Монголын алт МАК ХХК |
9 | Вагнер ази групп |
10 | Моннис групп ХХК |
2012 оны ТОП-10 аж ахуйн нэгж
1 | Эрдэнэт үйлдвэр ХХК |
2 | М Си Эс групп |
3 | Монголын алт /МАК/ ХХК |
4 | Энержи Ресурс ХХК |
5 | Петровис ХХК |
6 | Оюу Толгой ХХК |
7 | АПУ ХК |
8 | Номин Холдинг ХХК |
9 | ВагнерАзиТоногТөхөөрөмж ХХК |
10 | Бодь Интернэшнл ХХК |