“М-ТИ-Эс” ХХК 10 дахь жилдээ шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2014.06.09-нд нийтлэгдсэн

“М-ТИ-Эс” ХХК 10 дахь жилдээ шалгарлаа

“М-ТИ-Эс” ХХК компани газар тариалангын салбарт хүч түрэн орж 2014 оны TOP 150 аж ахуйн нэгжээр 10 дахь жилдээ шалгарлаа

Монгол улсын үйлдвэр үйлчилгээ, газар тариалангын салбарт тэргүүлэгч “М-Ти-Эс” ХХК нь Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ТОП-150 аж ахуйн нэгжийн шалгаруулалтанд 10 дахь жилдээ шилдэгээр шалгарч амжилтаа баталгаажууллаа.

“М-Ти-Эс” ХХК нь сүүлийн жилүүдэд газар тариалангын салбар болон үйлдвэр үйлчилгээний чиглэлээр улсад төлсөн татварын хэмжээ, шинээр бий болгосон ажлын байр, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх чиглэлээр хийсэн ажлуудийг дүгнэн  ТОП-150 аж ахуйн нэгжийн  нэгээр дахин шалгарлаа.

“М-Ти-Эс” ХХК компани нь байгуулагдсан цагаас хойш 10 дэхь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа Монголын томоохон ТОП-5 үйлдвэрийн нэг бөгөөд сүүлийн жилүүдэд Монгол улсын хүнс хөдөө аж ахуйн салбарт хүч түрэн орж Монголын хүнсний аяулгүй байдалдалд анхаарал тавин, дэлхийн түвшиний хүргүүртэй агуулахыг Монголд анх удаа нэвтрүүлэн, шинэ ургацын хүнсний ногоог хэрэглэгчиддээ хүргээд байна.

"М-Ти-Эс” ХХК компани энэхүү нэр хүндтэй шалгаруулалтад өндөр амжилт гаргасныг тохиолдуулан компанийн нийт хамт олонд баяр хүргэж, ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг бидний зүгээс хүсэн ерөөе.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж