Могойн голын гэрээг цуцлахыг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2010.06.29-нд нийтлэгдсэн

Могойн голын гэрээг цуцлахыг дэмжлээ

УИХ дахь Ардчилсан на­мын бүлгийн өчигдрийн хурал­даанаар зургаан асуудлыг хэ­лэл­цэн нэгдсэн байр сууринд хүрсэн талаар Бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг мэдээллээ.
Хэлэлцсэн асуудлууд ерөн­хий­дөө энэ долоо хоногт УИХ-ын чуулганы болон байн­гын хорооны хуралдаанаар хэлэл­цүү­лэх асуудлууд руу чиглэсэн байв.  
Эхний асуудал нь Монгол Улсын Эдийн засаг нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиг­лэ­лийн талаар байсан бөгөөд ажлын хэсэг гарсан аж. Уг асуудлаар бүлгийн гишүүд олон талын байр суурийг илэр­хийлсэн учир ажлын хэсэг гишүүдийн саналыг дахин тус­гаж нэгтгээд дараагийн бүлгийн хурал­даан дээр танилцуулж, хэлэл­цүүлэхээр шийдвэрлэлээ.
Хоёрдугаар асуудал бол Банкан дахь мөнгөн хад­галам­жинд баталгаа гаргах тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруу­лах тухай хуулийн төслийг хэлэлц­сэн байна. Засгийн газ­рааас өргөн мэдүүлсэн уг хуу­лийн төслийг хэлэлцэх нь зүй­тэй гэдэг дээр бүлгийн ги­шүүд санал нэгдсэн байна. Мөн бүлгийн хурлаар Зарим байгалийн цог­цол­борт газрын хилийн захад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төс­лийг дэмжлээ.

Хуралдаанаар хэлэлцсэн чу­хал асуудлын нэг бол Могойн го­лын нүүрсний уурхайг түшиг­лэж Дулааны цахилгаан станц барих тухай байсан бөгөөд энэ талаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайдыг дуудаж тайлбар авсан аж.
Бүл­гийн гишүүд тухайн асуу­­­далд нухацтай хандаж, хэ­­­­лэ­л­цээд Хөвсгөл аймгаас сон­­­гогдсон УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг, Л. Гүндалай нарын гишүүдийн боловсруулсан бүл­гийн санал дүгнэлтийг үндэс­лэн Хөвсгөл аймгийн Могойн голын нүүрсний уурхайг түшиг­лэн 60 мгвт-ын хүчин чадалтай 110.0 сая ам.долларын өртөгтэй дулааны цахилгаан станцыг хөрөнгө оруулагч талд барих, ашиглах, урт хугацаагаар эзэм­шүүлэх нөхцөлтэй байгуулсан гэрээг хүчингүй болгох нь зүй­тэй гэж үзжээ.
Ингээд гэрээг шинэчилж бай­гуулахаар болж, нэгдүгээрт хөрөн­гийн өртгийг тооцох, хоёр­дугаарт, Монгол ажилчдын оролцоог тооцох, гуравдугаарт, Бүс нутгийн ирээдүйн хөгжилд нийцүүлэн орон нутгийн өмч­лөлд байгаа 51 хувийг гад­ны эзэмшилд шилжүүлэх бо­ломж­гүй. Тиймээс эдгээр нөхц­лүүдийг анхаарах нь зүй­тэй гэж үзлээ.
Тавантолгойгоос алсын зай­наас цахилгаан дамжуулах тех­­­но­­логийн дагуу эдгээр айм­гуудын цахилгааныг хангах бо­л­ом­жийг судлаж үзэх нь зүйтэй гэ­дэг дээр бүлгийн гишүүд са­нал нэгдсэн байна. Мөн энэ чиглэлээр Засгийн газар, Эрдэс баялаг, эрчим хүчний яам идэв­хитэй ажиллах нь зүйтэй гэдэг дээр бүлгийн гишүүд санал нэгджээ.
Хуралдаанаар 2010 оны нам­рын чуулганаар хэлэлцэх асууд­лын талаар намын гишүү­дээс санал цуглуулах тухай хэ­лэл­цэв. Хүний эрхийн дэд хо­роо­ны долдугаар сарын 1-ний хол­бог­долтой зүйл дээр зөвлөмж дүг­нэлтүүдтэй танил­цан сүүлийн асууд­лыг Хууль зүйн байнгын хороо, чуулганы нэгдсэн хурал­даа­наар оруулж хэлэлцэх нь зүйтэй гэдэг дээр бүлгийн ги­шүүд мөн санал нэгдсэн байна.
Ингээд Ардчилсан на­мын бүл­гийн ахлагч Ч.Сайхан­билэ­гээс бүлгээр хэлэлцсэн болон цаг үеийн зарим асууд­лаар тод­руулсан юм. 

-Могойн голын нүүрсний уур­хайг түшиглэж барих Ду­лааны цахилгаан станцыг шилжүүлэн өгөх хугацааны хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Харин энэ тухай асуудлууд яригдаад байгаа учраас бид бүхэн нухацтай хандах ёс­той. Эргэн Монголын талд шил­жүүлэх хугацаа маань аль болох богино байх хэрэгтэй. Дээрээс нь гадны ажилчид олноор орж ирэх ёсгүй. Гол нь орон нутгийн хүмүүс дээрээ түшиглэсэн байд­лыг хангаж ажиллах ёстой гэсэн зарчмын асуудлууд бүлэг дээр яригдсан.
Иймд энэ асуудлуудыг хангаж чадсан хөрөнгө оруулалтын гэ­рээ байгуулах нь зүйтэй. Энэ чиг­лэлээр Засгийн газар нилээд санаач­лагатай ажиллах ёстой. Ин­гэж чадахгүй бол энэ гэрээг байгуулах эсэх нь зөв үү, үгүй юу гэдэг дараагийн асуудалд орох зүйл яригдаж эхлэх учир Зас­гийн газар санаачлагатай, ха­риуц­­лагатай ажиллаарай гэ­сэн дүгнэлтийг бүлгээс гарга­сан.

-60 мгвт-ын хүчин чадалтай 110.0 сая ам.долларын өртөг­тэй дулааны цахилгаан стан­­цыг хөрөнгө оруулагч талд барих, ашиглах, урт хуга­цаагаар эзэмшүүлэх нө­х­цөл­тэй байгуулсан гэ­рээг хүчингүй болгох гол шаард­лага юу байсан бэ? 

-Одоо байгуулсан нөхцлүүд нь таалагдахгүй байна. Дулаа­ны цахилгаан станцын тоног төхөөрөмж нь 30 жилд шинэч­лэгдэж байх ёстой. 30 жилийн дараа шилжүүлэх тухай байж болохгүй.

Одоогоор 25 жил байсныг нь 20 болгочихсон гэж ярьж бай­гаа. Гэхдээ 20 гэдэг тоо нь хан­галт­тай тоо биш гэдэг дээр бүл­гийн гишүүдээс санал ирж байгаа.
Мөн оруулж ирж буй цахил­гаан станцийн өөрийн өртөг маш өндөр байна. 60 мгбт-ын Дулааны цахилгаан станцийн өртөг 110 сая байж болохгүй. Ерөнхий амьдрал дээр байдаг бодит өртөг бол 60-аад сая ам.дол­лар.  Тийм учраас хө­рөн­гө оруулалтын гэрээг ши­нэ­­чилж Концессийн тухай хууль­­тай нийцүүлэхдээ дээрхи шаард­лагуудыг заавал тусгах нь зүйтэй­ гэдэг дээр  санал нэгдэж байгаа.
Иймд гэрээг шинэчлэх сайж­руулах чиглэлийн ажлуудыг хийх  ёстой шаардлага гарч бай­на гэсэн үг.

-Хүүхдийн мөнгөний асуу­дал дээр Ардчилсан намын бүл­гийн байрь суурь хэвээрээ юу?

-Манай байр суурь ойлгомж­той байгаа. Энэ долоо хоногт  нэр бүхий гурван гишүүн хуулийн төсөл өргөн барьсан. Бүлэгт өгсөн мэдээллээр Засгийн газар УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьсан гэж ойлгож байгаа. Зас­гийн газрын тогтоолын төс­лийн саналыг бүлгийн гишүү­дийн санаачлагуудыг нэгтгэж хэлэлцээд, хоёр бүлэг хоорондоо ярьж байгаад хүүхдийн мөнгөн дээр харилцан ойлголцох зөв­шилцлийг энэ долоо хоногт хийж чадах болов уу гэсэн итгэл найдвар байна. Энэ чиглэлээр бүлгийн гишүүд ажиллана. Хэ­рэв хүүхдийн мөнгөн дээр тодорхой шийдэлд хүрч чадах юм бол Их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тодотголын асуудалтай хамт шийдэгдээд явах болов уу гэсэн хүлээлттэй байгаа.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж