Хуучирсан мэдээ: 2014.06.08-нд нийтлэгдсэн

Налгар зуны өдрүүд айлчлан ирж их ажлын дараах зуны амралтаа төлөвлөн уншигч та бүхэн догдлон суугаа биз ээ. Зун цаг сайхаан. Яг л энэ hot өдрүүд шиг үнэхээр hot мэдээлэл бүхий шинэхэн дугаараа “Гранд” сэтгүүл уншигч та бүхэнд хүргэж байна.

“Гранд”-ын энэ удаагийн дугаар гурван зочинтой. Хэвлэлийн ертөнцөд ярилцлагын хатан хаан хэмээн зүй ёсоор үнэлэгддэг хатагтай Бадамдоржийн Ганчимэг, урлагийн ертөнцийн Феррари, цалгисан их авьяасаараа олны хүндлэлийг хүлээсэн “Никитон” хамтлагийн ахлагч Батсайханы Батчулуун, загварын ертөнцийн хамгийн дуулиан шуугиант эрэгтэй модель, “Монгол Рэйн” Сийлэгмаагийн Эрдэнэцогт гурав аль аль нь давтагдашгүй фигур. Нас насны, салбар салбарын өвөрмөц гурван дуу хоолойг энэ удаа “Гранд” “дуугаргажээ”.

Дугаар бүрт шинэ содон мэдээлэл, папараци зургийг тэсэн ядан хүлээдэг уншигчдад энэ удаад бөөн бөөн сюрпризийг тус сэтгүүлийн гэрэл зургийн багийн хамт олон бэлдсэн байна. Покерын аварга Б.Буянжаргалын болзоот бүсгүй, Д.Тэрбишдагвын хүргэн, амаржсаны дараа анх удаа тайзнаа гарсан топ модель О.Пүрэвдулам, жүжигчин Ж.Мөнхсайханы гэргийгийн үсээ авахуулсны дараах содон мөч, загварын ертөнцийн цуутай сайхан хүүхнүүдийн Fashion Moda, А.Сүхбатын ах уяач А.Батсүхийн олноос нуусан аргагүй амраг зэрэг олон олон фото “гэрч” болон танд хүрч байна.

Аварга А.Сүхбатын ах А.Батсүх юуны учир шүүхэд дуудагдав, “Говь” яагаад трансжендерийг дэмжив, АЖ Ш.Чимэдцэеэ хайрынхаа төлөө юуг золиослов, “Гэгээн Муза” наадмын гэнэтийн сюрприз, “Камертон”-ы дуулиант тоглолтын эргэн тойронд, “Боролдой” С.Мягмарын гэргийдээ үзүүлсэн хүндлэл юу байв, “баян” Р.Базараа анхны гэргийгээ санагалзав уу зэрэг шинэ, содон мэдээллүүд хуудас бүрт дурайж байна. 

Тус сэтгүүлийн “дүү” www.grandnews.mn сайт дахин уншигчдад хүрч эхэлсэн талаарх мэдээллийг уншигч та бүхэн өмнөх дугаараас авсан. Тэгвэл ердөө сар гаруйхны хугацаанд тус сайт дэлхийн сайтуудын рейтингийг илэрхийлдэг Alexa.com-д 16-д орж Монголын топ сайтуудын эгнээнд жагсав.”Гранд”ын шинэ дугаарт уншигчдаас 1500 лайк, 600 сэтгэгдэл авсан “Баянхошууны “шидтэй” хүүхэн” нийтлэл сайтаас онцлогдон та бүхэнд хүрч байна. 

Зун айсуй. “Гранд” уншигч та бүхнийг халуун зуны өдрүүдийн нозоорлыг тайлж, үргэлж шинэ содон мэдээллээр “услаж” байх болно. Тархи оюун тань сэргэг байж, яг л борооны дараах мөч шиг сэрүүцэм таатай мэдрэмжийг “Гранд” сэтгүүлээс аваарай. “Гранд” үргэлж борооны дараах солонго мэт таны амьдралд чимэг нэмэх болно.

Эх сурвалж: www.grandnews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж