“Оюухай”-д шалгарсан найрагчдыг маргааш зарлана

Хуучирсан мэдээ: 2014.06.08-нд нийтлэгдсэн

“Оюухай”-д шалгарсан найрагчдыг маргааш зарлана

Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын нэрэмжит “Оюухай-2014” яруу найргийн наадам зургадугаар сарын 14-нд түүний төрсөн нутаг болох Хэнтий аймгийн Дархан суманд болох билээ. Харин тус наадамд шүлгэн хүлгээ сойсон яруу найрагчдаас хоёрдугаар шатанд шалгарсан 25 яруу найрагчийн нэрс тодорсон бөгөөд маргааш албан ёсоор олон нийтэд танилцуулах аж.

Тус наадмыг анх 1993 онд Яруу найрагчийн өвийг хамгаалах “Өд” сангаас санаачлан зохион байгуулж байсан юм. Нэрт яруу найрагч 1975 онд Хэнтий аймгийн Батноров суманд нутаг заагдан амьдарч байхдаа “Оюухай” хэмээх 15 бүлэг эрхин сонет бичсэн бөгөөд түүний нэрэмжит наадмыг тус шүлгээр нь нэрлэсэн юм.

Д.БҮҮВЭЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж