Иргэдийн асуудлыг шийдвэрлэлээ

Хуучирсан мэдээ: 2014.06.08-нд нийтлэгдсэн

Иргэдийн асуудлыг шийдвэрлэлээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийслэлийн Иргэд хүлээн авах төвд  нийслэлийн Засаг даргатай уулзахаар хүсэлт ирүүлсэн иргэдтэй дарааллын дагуу долоо хоног бүрийн баасан гарагт уулздаг. Харин энэ долоо хоногт нийслэлийн Засаг дарга БНХАУ-ын нийслэл Бээжин хотод албан ёсны айлчлал хийж байгаатай холбогдуулан өнөөдөр нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа 8 иргэнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар 4 иргэн газрын маргаантай асуудлаар, 3 иргэн төсөл танилцуулан, хамтран ажиллах асуудлаар, 1 иргэн орон сууцны асуудал шийдвэрлүүлэхээр хандсан байна. Тэдгээр хүсэлтээс 3 иргэнд эцэслэн хариу өгч, 5 иргэний асуудлыг Нийслэлийн Онцгой байдлын газар, Өмчийн харилцааны газар, НЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс зэрэг холбогдох газарт хуулийн дагуу хугацаа алдалгүй шийдвэрлэх үүрэг өглөө гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж