Вьетнам, Филиппиний тэнгисийн цэргийн хүчин хамтран газар нутгийн маргаантай бүс болох Өмнөд Хятадын тэнгисийн Спартли бүлэг арал дээр өнөөдөр /VI.8/ спортын тэмцээн явуулж байна. Хоёр орны тэнгисийн цэргүүд Спартли арал дээр хөлбөмбөг, воллейбол тоглох зэргээр спортын фестивал зохион байгуулж буй аж. Харин Хятадыг илт өдөөн хатгасан энэ үйлдэл нь Өмнөд Хятадын тэнгисийн газар нутгийн маргааныг улам хурцатгана гэж ажиглагчид дүгнэж байна.
Бээжин нь Өмнөд Хятадын тэнгисийн “U” хэлбэрийн бүсийн өөрийн эзэмшил хэмээн зарлаж, Филиппин, Бруней, Малайз, Тайвань, Вьетнам улсуудтай газар нутгийн маргаан үүсгээд буй юм. Өмнөд Хятадын тэнгист тогтоосон Бээжингийн “U” хэлбэрийн бүст газрын тос, байгалийн хийн чамгүй нөөцтэй Спартли гэх мэт бүлэг арлууд багтжээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Associated Press