Ерөнхий сайд Мейра Кумарыг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд Мейра Кумарыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерєнхий сайд С.Батболд УИХ-ын даргын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Энэтхэг улсын парламентын Лок Сабха-гийн (Ардын танхимын) дарга Мейра Кумар, тvvнийг дагалдан яваа тєлєєлєгчидтэй өнөөдөр уулзлаа.

Ерєнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд хэлэхдээ Монгол Улс Энэтхэг улстай олон жилийн уламжлалт, найрамдалт, нєхєрсєг харилцааг хєгжvvлж ирсэн бєгєєд энэ жил “дєрвєн тавын жил” буюу Монгол Улс Энэтхэг улстай 1955 онд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож байгаа ч бидний харилцааны тvvх мянга гаруй жилийн уламжлалтай юм гэлээ.
 
Ерєнхий сайд тvvнчлэн хатагтай М.Кумарын Монгол Улсад хийж байгаа айлчлал нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг єргєжvvлэхэд том хувь хэмэр болно гэдэгт итгэлтэй байна гээд, парламент, соёл боловсрол, хvмvvнлэг, эрvvл мэндийн салбарт Монгол-Энэтхэгийн харилцаа єргєжин тэлж байгааг дурдаад, цаашид Энэтхэгийн талтай мэдээлэл технологи, цємийн эрчим хvчийг энхийн зорилгоор ашиглах, ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг хєгжvvлэх боломж нээлттэй байгаа бєгєєд эдгээр салбарт Монгол Улс Энэтхэг Улстай хамтын ажиллагаагаа хєгжvvлэх, идэвхжvvлэх хvсэлтэй байна гэлээ.

“Далайд гарцгvй Монгол Улсын хувьд мэдээллийн технологийг хєгжvvлэх нь єндєр ач холбогдолтой хєгжлийн гарц болох бєгєєд бид монголын мэдээллийн технологийн хєгжлийн тєв болох “Цахиуран хєндий”-г байгуулах зорилт тавин ажиллаж байна. Иймээс мэдээллийн технологийн салбарыг амжилттай хєгжvvлж байгаа Энэтхэг улсын туршлагаас суралцах, техникийн туслалцаа авах, хамтын ажиллагааг хєгжvvлэх нь бидэнд чухал ач холбогдолтой юм” гэдгийг Ерєнхий сайд онцоллоо.

Мєн Энэтхэгт суралцах оюутны тоог нэмэгдvvлэх, харилцан туршлага судлах, мэргэжилтэй боловсон хvчинг бэлтгэх, мэргэжилтэн солилцох сонирхолтой байна гэдгээ уулзалтын vеэр Ерєнхий сайд илэрхийлсэн юм.

Хатагтай М.Кумар Монгол Улс нь парламентын ардчиллыг амжилттай хєгжvvлж байгаа орон бєгєєд хоёр орны парламентын тvвшний харилцаа, хамтын ажиллагаа, дээд хэмжээний харилцан айлчлалын механизм идэвхтэй хєгжиж байгаад сэтгэл хангалуун байдаг гэв.

Тэрээр Монгол Улс бол сонгуулийн тогтолцоо, ардчилал, парламентат ёсыг хєгжvvлж байгаа vлгэр жишээ орон бєгєєд Энэтхэгийн талд Монголын талаас суралцах зvйл их байгааг тэмдэглэлээ

Мєн хатагтай спикер “Манай хоёр улсын харилцаа нь юуны ємнє оюун санааны хэлхээ холбоон дээр тогтдог. Бид улс тєрийн харилцан итгэлцэл, харилцан ашигтай эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг хєгжvvлэхийг хvсдэг” гэдгийг онцоллоо.

Уулзалтын vеэр хатагтай М.Кумар Монгол Улсын Ерєнхий сайдын хvсэлтийн дагуу Энэтхэгийн талын зардлаар Энэтхэгийн их, дээд сургуульд жил бvр суралцуулах монгол оюутны тоог хоёр дахин нэмэгдvvлэх болсноо мэдэгдлээ.

Мєн хатагтай М.Кумар хоёр тал цаашид мэргэжилтэй боловсон хvчин сургах, уул уурхай, цємийн эрчим хvчийг энхийн зорилгоор ашиглах салбарт хамтран ажиллах бvрэн боломжтой юм гэлээ.

Уулзалтын тєгсгєлд Хатагтай М.Кумар тvvнд болон тvvнийг дагалдан яваа парламентын гишvvдэд монгол соёл заншил, урлаг, эрийн гурван наадам гvн гvнзгий сэтгэгдэл тєрvvлсэн гэдгээ Ерєнхий сайдад илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж