Жолооч нар жагсаалаа үргэлжлүүлнэ гэв

Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

Жолооч нар жагсаалаа үргэлжлүүлнэ гэв

Микроавтобуснуудын чиглэлийг хаасныг эсэргүүцэн, жолооч ажилчид суулт хийж байгаа талаар бид мэдээлсэн. “Саппоро”-гийн өмнө эсэргүүцэл илэрхийлж байсан жолооч нар “Мосва” рестораны өмнөх зам дээр 50 гаруй микро эгнүүлэн зогсоож, уриа лоозон барин эсэргүүцэж байна.

Харин “Бөмбөгөр” худалдааны төвийн  баруун талын зам дээр “”Баянхошуу-Вокзал”, “Дэнжийн мянга-Вокзал”, “Бөмбөгөр-Нарантуул”, ”Бөмбөгөр- Долоон буудал”, “Аргай дэлгүүр-Бөмбөгөр” зэрэг  чиглэлийн 50 орчим микро эгнэн зогсож байгаа аж.  Дээрх нэр бүхий чиглэлд 200 гаруй микро үйлчилдэг бөгөөд бидний ард 1000 гаруй хүний амьдрал шийдэгдэх гэж байна гэж жолооч, кондукторууд хэлж байна.

Тэд өнөөдөр 17 цагийн үед Улаанбаатар хотын ерөнхий менежер болон Нийтйин тээврийн газарт хандан ” Бидэнд тусгай зөвшөөрлийн дагуу маршрутын өөрчлөлт хийж байгаа нэрээр хүн урсгалгүй, ачаалалгүй замуудад хөдөлгөөнд оролцохыг тулгаж байна. Хамгийн гол нь зохицуулалтад оруулсан гэх чиглэл нь дандаа давхардсан, тойруу замаар явж байна. Иймд бидний эрх ашгийг ч бас харгалзан зөв зохицуулалт хийхийг хүсч байна. ” гэсэн утга бүхий захидал хүргүүлсэн байна. Мөн Хотын дарга биднийг дагавар хүүхэд шигээ үзлээ. Бидэнтэй уулзах завгүй хуралтай байна гэнэ. Ядаж Нийтийн тээврийн газраас  холбогдох албаны хүн иртэл бид хүлээнэ. Харин холбогдох албаныханд хүргүүлсэн захидлын хариуг энэ сарын 30-нд авна, тэр болтол энэхүү тайван жагсаал үргэлжлүүлнэ. Хэрэв хариуг нааштай шийдэж өгөхгүй бол тэмцлийн өөр хэлбэрийг сонгоно гэж микро автобуснуудын жолооч, кондукторууд ярьж байна.
 
Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж