Amazon ухаалаг гар утсаа 18-нд танилцуулна

Хуучирсан мэдээ: 2014.06.07-нд нийтлэгдсэн

Amazon ухаалаг гар утсаа 18-нд танилцуулна

Онлайн худалдааны тэргүүлэгч компанийн нэг болох Amazon компани технологийн салбарт хэдийнэ хөл тавиад байгаа билээ. Тэд Kindle таблетаа олон хувилбараар гарган амжилттай борлуулаад байгаа бол тун удахгүй ухаалаг гар утсаа танилцуулах гэж байна.

Тус компанийн гаргах ухаалаг гар утас нь 3D дэлгэцтэй байхаараа давуу талтай ба энэ сарын 18-нд албан ёсоор танилцуулахаар болжээ.

Харин худалдаалах үнэ болон бусад техникийн үзүүлэлтүүдийг хараахан мэдээлээгүй байна.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж