Гавьяат тамирчин Б.Сэр-Од түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2014.06.07-нд нийтлэгдсэн

Гавьяат тамирчин Б.Сэр-Од түрүүллээ

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газраас өнөөдөр “Улаанбаатар марафон” олон улсын марафон гүйлтийг зохион байгууллаа. Үүнд насны ангилалтайгаар сонирхогч болон мэргэжлийн тамирчдын гэсэн хоёр төрлөөр нийт 16400 гаруй хүн оролцсон байна. Марафон гүйлтэд оролцогчид өглөө 09.00 цагт Чингисийн талбайгаас гараанаас гарч, Чингисийн талбайн Дуурь бүжгийн эрдмийн театрын баруун хойд өнцөгт барианд орсон юм. Марафон гүйлтийн ялагчдыг тодруулж, шагнал гардуулсан бөгөөд мэргэжлийн тамирчдын гүйлтэд Монгол Улсын гавъяат тамирчин Б.Сэр-Од 42 км замыг 2 цаг 18 минут 40 секундын хугацаанд туулж, тэргүүлсэн байна.

Марафон гүйлтийн 1500 метр зайнд гэр бүлээрээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, сонирхогч нар,

-4000 метр зайнд 17 хүртэлх насны хүүхдүүд болон 50 наснаас дээш ахмад настнууд,

-5000 метр зайнд 36-49 насны иргэд

-8000 метр зайнд 18-35 насны иргэд

-21 км 975 метр, 42 км 195 метр зайнд зөвхөн мэргэжлийн тамирчид тус тус оролцлоо.

Б.МИШЭЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж