Титэм вирусийн хохирогчдын тоо нэмэгдэв

Хуучирсан мэдээ: 2014.06.07-нд нийтлэгдсэн

Титэм вирусийн хохирогчдын тоо нэмэгдэв

Вирус MERS-CoV

 

Ойрхи Дорнодын амьсгалын замын халдварт синдромыг (MERS) үүсгэгч титэм вирусийн мэдээллийг эргэн шалгасны явцад 190 хүн биш 282 хүн нас барсан нь тогтоогдов. Вирусийн халдвараар 688 хүн өвчилсөн нь өмнөх тооноос зуун хүнээр илүү байна.

 

Анх Саудын Арабт 2012 онд САРС-ийг бодвол бага халдвартай ч  илүү аюултай аж. Энэ вирус нь бөөрний дутагдал үүсгэн амьсгалахад хүндрэл гаргаж халууруулдаг.

 

Дөрөвдүгээр сард огцорсон Абдулла аль-Рабийн (Abdullahal-Rabiah) оронд томилогдсон Саудын Эрүүл мэндийн шинэ сайд Адель Факи (AdelFakieh) шинэ вирусийн талаар ил тод мэдээлэл гаргана гэж амласан юм. Ингээд тэрээр уг вирусийн материалуудыг дахин судлуулжээ. Өвчлөлт голчлон Саудын Арабт гарсан ч Малайз, Египет, АНЭ, Тунис, Кувейт, Их Британи, АНУ-д вирус тараагдсан байлаа. Одоо нийт 53 хүн Саудын эмнэлэгт уг өвчний улмаас эмчилгээнд байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж