“МИАТ” ХК –ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар /АХЗҮГ/-ын инженер, техникийн бүрэлдэхүүн “Боинг В767-300” агаарын хөлгөндөө хүнд хэлбэрийн техник үйлчилгээний ажлыг хийж дууссан талаар Төрийн өмчийн хорооноос мэдээллээ. Тодруулбал, тус бүрэлдэхүүн “Aero Sale” компаниас түрээсэлж буй “JU-1011” бүртгэлийн дугаартай “Боинг В767-300” агаарын хөлгөнд “С12” хүнд хэлбэрийн техник үйлчилгээний ажлыг 67 хоногийн хугацаанд хийж ийнхүү дуусгасан байна.
С12” хүнд хэлбэрийн техник үйлчилгээ нь агаарын хөлөг үйлдвэрээс гарсанаас хойш 18 жилийн дараа хийгддэг, үзлэг шалгалтын ажлын цаг хүрээгээр “Боинг В767-300” агаарын хөлгийн техник үйлчилгээний хөтөлбөрийн хамгийн том ажлын нэг болохыг албаныхан онцоллоо. Энэ нь “Боинг В767-300” агаарынхөлгөөр нэмэгдүүлсний дараа хийж буй хоёр дахь удаагийн том хэмжээний ажил гэдгээрээ онцлог төдийгүй цаашид энэ төрлийн үйлчилгээг гүйцэтгэх багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмж, хүн хүчний дадлага туршлагатай гэдгийг баталсан байна. Түүнчлэн уг ажлыг өөрсдийн хүчээр хийснээр 1 сая 180 мянганам.долларын үнийн дүнтэй техник үйлчилгээний нөөцийн төлбөрийг байгууллагын орлого болгон компанийн дансанд эргүүлэн татах бололцоотой болжээ.
Б.МИШЭЭЛ