Марафон гүйлтийн бариаг 15.00 цагт хаана

Хуучирсан мэдээ: 2014.06.07-нд нийтлэгдсэн

Марафон гүйлтийн бариаг 15.00 цагт хаана

Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 375 жилийн ойг угтан өнөөдөр Бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих зорилгоор авто машингүй өдрийг зохион байгуулж буй. Энэ хүрээнд  “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн өнөөдөр 09.00 цагт эхэлсэн  бөгөөд одоогийн байдлаар ойрын зайн гүйлтэд оролцогчдын ялагчийг тодруулах гэж байна.

Олон улсын гүйлтийн тэмцээн насны ялгаатайгаар сонирхогч, мэргэжлийн тамирчдын ангилалтай. Тодруулбал,

-1500 метр зайнд гэр бүлээрээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, сонирхогч нар,

-4000 метр зайнд 17 хүртэлх насны хүүхдүүд болон 50 наснаас дээш ахмад настнууд,

-5000 метр зайнд 36-49 насны иргэд

-8000 метр зайнд 18-35 насны иргэд

-21 км 975 метр, 42 км 195 метр зайнд зөвхөн мэргэжлийн тамирчид тус тус гүйж байна.

Ийнхүү өнөөдрийн бүх нийтийн марафон гүйлт олон улсын гэдэг утгаараа олон улсад чансаагаараа дээгүүрт тооцогддог монголын болон гадны тамирчдаас оролцож байгаа юм. Марафон гүйлтийн бариаг 15.00 цагт хаах бөгөөд гүйлтийн хугацаанд гүйгчид ямарваа бэртэл авсан тохиолдолд эмнэлгийн яаралтай, тусламж үйлчилгээг дөрвөн цэгт үзүүлэх ажээ.

Гүйгчид Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайгаас гараанаас гарж, тус бүрийн маршрутаар гүйн Чингисийн талбайд буцан ирж бариандаа орох юм. Гүйлтийн нарийвчилсан маршрутыг ЭНД дарж харах боломжтой.

Б.МИШЭЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж