Кондуктортой хамждаг хулгайчдыг баривчиллаа

Хуучирсан мэдээ: 2014.06.06-нд нийтлэгдсэн

Кондуктортой хамждаг хулгайчдыг баривчиллаа

Баянгол дүүргийн 15 дугаар хороо буюу "Өргөө-1" кинотеатрын автобусны буудлаас халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг, цагдаагийн байгууллагын сэжигтний бүртгэлд бүртгэлтэй дөрвөн этгээдийг өнөөдөр 11.00 цагийн орчим илрүүлжээ. Эдгээр сэжигтнүүд нь Долоон буудлаас Таван шар чиглэлийн автобусанд сууж, I хороолол хүрэх замдаа дөрвөн иргэний цүнх, халааснаас гар утас болон хэтэвчтэй бичиг баримт, мөнгө зэрэг эд зүйлийг хулгайлж автобусны кондукторт дамжуулсан үйлдлийг Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хулгайлах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид илрүүлжээ. 

Иймээс иргэдийг нийтийн тээвэр, худалдаа үйлчилгээний газраар үйлчлүүлэхдээ цүнх, халааснаасаа эд зүйлээ хулгайчид алдахаас болгоомжилж, сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж