“Шалгуулвал шалгуул”

Хуучирсан мэдээ: 2014.06.06-нд нийтлэгдсэн

“Шалгуулвал шалгуул”

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа Х.Баттулгын оронд томилогдох сайд нь давхар дээлтэй байхыг эсэргүүцэж буй тухай Ерөнхийлөгчийн байр суурийг дамжуулахын хамт  “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өмнө нь удаа дараа өндөр албан тушаалд сууж үзсэн, түүнийгээ өгч ч чаддаг улстөрч. Суудалтай, суудалгүйгээсээ хамааралгүйгээр нөлөө ихтэй байдаг тийм л улстөрч. Үүнийг зарим хүн мартаад байх шиг байгаа юм. Тухайлбал, Ардчилсан намын нэр бүхий гишүүд болох Г.Батхүү, Д.Зоригт, Ардын намын Д.Хаянхярваа, Ч.Хүрэлбаатар гэх мэт гишүүд өрөөндөө сархад задлангаа иймэрхүү мессэжийг албаар, зорилготойгоор тарааж байгаа сурагтай” хэмээн ярилцлага өгсөн билээ. А.Ганбаатар зөвлөхийн уг ярилцлагын араас Д.Хаянхярваа гишүүн цахим сүлжээнд тайлбар хийж, “Би сархад задлах нь бүү хэл, тэр хоёрын өрөөнд орж үзээгүй. Асууна, шүүхэд хандана. Ингэж хүнийг гүтгэж болохгүй” хэмээсэн юм.

Энэ яриа өнөөдөр ч Төрийн ордонд үргэлжилж байгаа бололтой. Эх сурвалжийн хэлснээр, хэлсэн зүйлийнх нь төлөө шүүхэд хандахаа албан бусаар илэрхийлээд байгаа гишүүний үгэнд А.Ганбаатар зөвлөх “Шалгуулвал шалгуулаг. Шүүхээр хандахад болохгүй зүйлгүй” гэсэн байр суурьтай байгаа аж. 

Б.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж