ГХЯ мэдэгдэл гаргажээ

Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

ГХЯ мэдэгдэл гаргажээ

МУИС-ийн багш, Бээжингийн их сургуулийн докторант, хятад судлаач Ц.Ганбаатар цаг бусаар амь насаа алдсан хэргийн талаар хэвлэлд удаа дараа бичигдсээр байна. Энэ хэргийн талаар ГХЯ мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдэлд “Хэвлэл, мэдээллийн байгууллага, сэтгүүлчид аливаа асуудал, үйл хэргийн талаар хувилбар дэвшүүлэн бичиж нийтлэх эрх нь нээлттэй ч хөршүүдээ буруутган бичиж байгаа нь хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд сэв суулгаж болзошгүй хэмээн ГХЯ болгоомжилж байна.
Түүнчлэн иймэрхүү эмгэнэлт тохиолдлыг улстөржүүлэх нь хүний ёсны хувьд зохисгүй. Талийгаач Ц.Ганбаатар нь Ерөн хийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлалын үеэр орчуулагчаар ажил лаагүй, харин “Цагаан үүл” сүмд зочлоход нь Хятадын түүх, соёлыг сайн мэддэг эрдэмтний хувьд тайлбарлагч хийсэн.
Ерөнхийлөгч айлчлалын хөтөлбөрийн дагуу, олон нийтэд ил тод арга хэмжээнд оролцсон бөгөөд ямарваа нэгэн хаалттай уулзалт болоогүй. Хятадын Чан Чунь бумбын “Цагаан үүл” сүмд хадгалагдаж байгаа Чингисийн тамгатай захидлын эх хувийг энэ айлчлалын үеэр Хятадын тал Монголын талд хүлээлгэж өгөөгүй” гэж уг мэдэгдэлд дурджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж