Бизнес инкубаторын үйлчилгээг хүргэнэ

Хуучирсан мэдээ: 2014.06.06-нд нийтлэгдсэн

Бизнес инкубаторын үйлчилгээг хүргэнэ

Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн сонгон шалгаруулалтад тэнцэж, бизнес инкубатор төвөөр үйлчлүүлэх боломжтой болсон 60 бойжигч холбогдох хүмүүсээс “номын дуу” сонсч, зөвлөгөө авсан байна. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв нь жижиг дунд бизнес эрхлэгчдийн бизнесийг дэмжих, бүтээгдэхүүнийг нь зах зээлд нэвтрүүлэх, борлуулалтын сүлжээ бий болгох, үзэсгэлэн худалдаанд оролцуулах, тоног төхөөрөмжийн зөв сонголт хийхэд туслах, түрээсийн хөнгөлөлт үзүүлэх, мэргэшсэн зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээг үзүүлэхэд анхаарч, ажилладаг байна.

Бизнес инкубатор төвүүдэд тус бүр 5-14 бойжигч үйлчилгээ авахаар Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвтэй гэрээ байгуулжээ. Дээрх уулзалтад мөн нийслэлийн зургаан дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, Монголын бизнес инкубаторын үндэсний нэгдсэн холбооныхон оролцсон байна.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж