Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн яруу найрагч, сэтгүүлч У.Баярсайхан “Танихгүй танил” гэх ярилцлагын номоо уншичдадаа хүргэхээр болжээ. Тэрээр сэтгүүл зүйн салбарт ажилласнаас хойш хийсэн ярилцлагаасаа шигшиж зөвхөн 30 хүнийг тус номдоо багтаажээ.
Тодруулбал Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Ц.Гантөмөр, Ардын жүжигчин А.Очирбат, П.Цэрэндагва, Ардын уран зохиол Б.Лхагвасүрэн, Хөдөлмөрийн баатар гавьяат тамирчин З.Ойдов, Ардын багш, гавьяат тамирчин, улсын аварга О.Балжинням гавьяат тамирчин Кёкүтэнхо Н.Цэвэгням нарын зэрэг спорт, соёл урлагийн алдартнуудын ярилцлагууд багтжээ.
Урлаг соёл, спортын алдартнуудын тухай өгүүлэх номын нээлт зургадугаар сарын 16-ны 12.00 цагаас Интерном номын дэлгүүрт болох юм.
Э.ТЭКҮ