Аймгийн төвийн дэд бүтцийн ажилтай танилцлаа

Хуучирсан мэдээ: 2014.06.06-нд нийтлэгдсэн

Аймгийн төвийн дэд бүтцийн ажилтай танилцлаа

Архангай аймгийн төвийн орон сууцны гадна шугам сүлжээ болон дэд бүтцийн ажлын явцтай танилцахаар  Барилга хот байгуулалтын яамны  “Орон сууц нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р.Эрдэнэчимэг болон Стратегийн бодлого төлөвлөлтийн дарга, санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Гантулга, сайдын багцын ерөнхий нягтлан бодогч Д.Ууганбаяр нар ажиллаа.

Мөн 2014 онд улсын төсөвт тусгагдсан аймгийн төвийн цэвэрлэх байгууламжийн тогтоогдсон газрыг үзэж,  “Ундарга” компанийн үйл ажиллагаатай танилцаад аймгийн төвд дэд бүтцийн үйлчилгээ үзүүлж буй  компанийн удирдлагуудтай уулзаж цаг үеийн мэдээлэл зөвлөлгөөг өгсөн юм.

“Орон сууц нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р.Эрдэнэчимэг: Архангай аймагт бүтээн байгуулалт асар ихээр хийгдэж байна. Бид тав хоногийн дотор зургаан аймгаар орж уг аймгуудын дэд бүтцийн ажилтай танилцаад явж байна. Архангай аймгийн хувьд ажил хэвийн явагдаж байгаа бөгөөд цаашид анхаарах хэдэн зүйлсийг холбогдох мэргэжилтнүүдэд нь зөвлөмжөөр өглөө. Дэд бүтцийн асуудал өөрөө их чухал, хариуцлагатай ажил учраас улсын төсвөөр хийгдэж буй эдгээр ажлуудтай газар дээр нь танилцаж, шаардлагатай мэдээлэл, арга зүйгээр хангах нь их ач холбогдолтой хэмээн өгүүлж байлаа.

Яамнаас томилогдсон энэ бүрэлдэхүүн  мөн Засгийн газраас батлагдсан “Сумын шинэчлэл” хөтөлбөрийн хүрээнд аймгийн Тариат суманд ажилаад буцлаа.

Эх сурвалж: www.zasag.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж