Сэтгүүлчдэд мэдээлэл хийв

Хуучирсан мэдээ: 2014.06.06-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчдэд мэдээлэл хийв

Өнөөдөр Аймгийн ЗДТГ-аас Баасан гараг бүрийн уламжлалт мэдээллээ сэтгүүлчдэд хийв. ЗДТГ-ын дарга В.Сумъяасүх өнгөрч буй  долоо хоногийн ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн бол үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын дарга Т. Отгон, Боловсролын газрын дарга О. Ариунгэрэлт, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Чимгээ нар иргэдийн санал хүсэлт хүлээн авах 70353511 утсан дээр ажилласнаа тайлагналаа.


    Нийт 6. 0 тэрбум гаруй хөрөнгө оруулалттай байр хоорондын зам засварын  ажил 5-р сарын 19-нд эхэлснээс 3-р микрийн зам засварын газар шорооны ажлын гүйцэтгэл 75 хувьтай байна. Өнөөдөр 5-р микрийн байр хоорондын зам засварын ажлын нээлт болох бөгөөд хэдийгээр зарим оршин суугчдаас сургуулийн хүүхдүүд аваар осолд орж болзошгүй тул зарим замын ажлыг болиулж өгөөч гэсэн хүсэлт ирсэн ч нэгэнт зураг нь хийгдээд, хөрөнгө мөнгө нь  гараад, тендер нь шалгарчихсан ажлыг хийхээс өөр аргагүй гэж В. Сумъяасүх дарга учирлав. Харин иргэдийнхээ санал хүсэлтийг харгалзан үзсэний үндсэн дээр Орхон цогцолбор сургуулийн баруунтайгаар өнгөрөх замыг хүүхдүүд дугуйт тэшүүр, дугуй унаж байх зам болгох юм байна. Өөрөөр хэлбэл чөлөөт цагийн талбай шинээр нэмэгдэж байна гэсэн үг.


   Ер нь энэ жилийн худалдан авах үйл ажиллагааны нэг онцлог бол 6-р сарын 11 гэхэд тендер шалгаруулалтын бүх ажил эмхэрч  дуусах бөгөөд ингэснээр тендер сунжирснаас болж  урин дулааны улиралд явагддаг бүтээн байгуулалтын ажил цаг алдах, цалгардах, он дамжсанаас үргүй зардал нэмэгдэх, хөрөнгө мөнгө завшигдах зэрэг нөхцөл бүрэн хаагдаж байгаа юм байна. Байр хоорондын болон Хөшөөтийн даваанаас нааших замын засварын ажлууд 8-р сарын 01 гэхэд олон нийт болон мэргэжлийн байгууллагын хяналтан дор дуусах юм байна.

Эх сурвалж: http://erdenet.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж