Хошин урлагийн нэрт мастеруудын нэг жүжигчин Ц.Батхуяг буюу Амбий сүүлийн үед хошин шогийн тайзаа кино урлагийн талбараар солиод байгаа билээ. Тайзнаа үгүйлэгдэж, кино нь хүлээгдэж буй Амбий маань өнгөрөгч долоо хоногт манай сайтын буланд зочилсон Нарантуул ОУХТ-д дуулж амьдардаг Д.Эрдэнэжавын ярилцлагыг уншаад мөрөөдлийг нь биелүүлэх боломж олгохыг хүсч, түүнтэй холбогдохоор болсон юм.
Жүжигчин Амбий “Нэг ч хүний мөрөөдлийг биелээсэй хэмээн хүсэж тэр хүнтэй уулзах хүсэлтэй байгаа, шинээр гарч буй кинондоо түүнийг хүсвэл тоглуулах хүсэлт тавина” хэмээн мэдэгдсэн юм. Сануулбал, ОУХТ-д дуулж амьдардаг Д.Эрдэнэжав нь “Жүжигчин болох мөрөөдөл бол бүр багынх. Одоо нэг инээдмийн юм уу драмын кинонд туслах дүр, эсвэл бүр үзэгдээд өнгөрөх дүр байсан ч сэтгэлэсээ тоглоно. Би очиж чадах биш дээ, оруулах ч үгүй. Харин над дээр ирж киноны санал тавьбал үнэхээр бүх хүчээ гаргаж тоглож чадна. Нэг л амьдрах юм чинь” хэмээж байсан юм.
Ямартаа ч өчигдөр Д.Эрдэнэжавтай жүжигчин Амбий уулзсан гэнэ шүү.
Холбоотой мэдээллийг ЭНД дарж уншина уу.
Б.БАТОС