Шороонд дарагдаж нас баржээ

Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

Шороонд дарагдаж нас баржээ

Хөдөө орон нутагт өчигдөр санамсар болгоомжгүйгээс хоёр хүн амиа алдсан хэрэг гарчээ. Үүнд:
Хэнтий аймгийн Хэрлэн сум, тавдугаар багийн нутаг Талбар гэдэг газарт Хэрлэн голд өчигдөр 37 настай, эрэгтэй Г нь 17 цагийн үед усанд сэлж байгаад осолдсон байна. Уг мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газраас есөн хүний бүрэлдэхүүнтэй эрлийн хэсэг гарч, анх осолдсон газраас 850 метрийн зайтай газраас цогцсыг олж, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна.
Мөн өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын тавдугаар багийн нутаг Баруун нарангийн хойд жалганаас шар шавар олборлож байсан 50 настай, эрэгтэй Л  шороонд дарагдсан тухай дуудлага аймгийн онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн таван албан хаагч очиход дээрхи хүн шороонд дарагдаж нас барсан байсныг иргэд гаргаж, хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж