Удирдагчид гар барилгүйгээр уулзалтаа эхлэв

Хуучирсан мэдээ: 2014.06.06-нд нийтлэгдсэн

Удирдагчид гар барилгүйгээр уулзалтаа эхлэв

Дэвид Кэмерон, Владимир Путин

Фото:  Архив ИТАР-ТАСС/Алексей Никольский

 

Оросын ерөнхийлөгч Владимир Путин Францад хийж байгаа ажлын айлчлалаа Их Британийн ерөнхий сайдтай уулзсанаар эхэлжээ. Уулзалт нь уламжлалт гар барилтгүйгээр эхэлсэн байна. Харин тэр хоёр яриа хэлцлийнхээ дундуур гар барилцсан гэнэ.

 

Хоёр лидер Украины байдлын талаар, хоёр орны яриа хэлцлийг амилуулах талаар хэлэлцсэн байна.

 

Украины хямралаас хойших Путин, Кэмерон хоёрын  анхны уулзалт нь Парисийн  Шарль де Голлийн нэрэмжит нисэх буудлын зочдын тусгай танхимд болжээ. Европын лидерүүд лхагва гаригт G7 уулзалт  дээр Орост хархан хандах байр сууриа нэгтгэсний дараах анхны уулзалт нь Кэмероны Путинтэй хийсэн хэлэлцээр болов.

 

Дараа нь баярын ёслолын өмнө Путин Меркель хоёр уулзах ёстой. Мөн энэ үеэр Петр Порошенкотай Путин уулзах боломж байгааг Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч хэлжээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж