Украинд өчигдөр юу болов?

Хуучирсан мэдээ: 2014.06.06-нд нийтлэгдсэн

Украинд өчигдөр юу болов?

Гэрэл зургийг: ИТАР-ТАСС/ Максим Никитин

 

-Киевын эрх баригчид Луганск хотын захиргааг зургадугаар сарын 2-нд агаараас довтлон буудсан талаар CNN телевиз өөрсдийн сурвалжлагадаа дурджээ.

 

-Украины дүрвэгсэд Орост байхгүй гэж Киев мэдээлснийг  худлаа гэж Оросын ерөнхий сайд Дмитрий Медведев мэдэгдлээ. Засгийн газрынхаа хуралдаан дээр өдөрт 3000 дүрвэгсэд Орост орж ирж байгааг мэдээлжээ.

 

-Украины парламент “Терроризмтай тэмцэх тэмцлийн талаарх” хуулинд өөрчлөлт оруулан баталжээ. Шаардлагатай 226 санал хэрэгтэй байсан ч 239 депутат санал өгсөн байлаа.

 

-Хятад Порошенкогийн тангараг өргөх ёслолд төлөөлөгчөө илгээх эсэх талаар шийдвэрээ гаргаагүй байна.

 

-Орос-Украины  хилийн Ростовын хэсэгт гаалийн алба хэвийн дэглэмээр ажиллаж байна.

 

-Украины дээд рад  буюу хууль тогтоох байгууллагаас Виталий Кличкогийн депутатыг бүрэн эрхийг дуусгавар болгов.

 

-Украины хүчнийхэн Славянск хотын ойролцоох Семеновка сууринг дахин их буугаар буудаж эхэлжээ. Мөн тэнд довтолгоон хийж байсан бас нэг нисдэг тэргийг сайн дурынхан буудан гэмтээжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж