Путин Норманд дахь ёслолд оролцоно

Хуучирсан мэдээ: 2014.06.06-нд нийтлэгдсэн

Путин Норманд дахь ёслолд оролцоно

Олландын урилгаар Путин Францад очлоо. Хоёр удирдагч баасан гаригт Холбооны цэргийн десэнт Нормандад буусны 70 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцох юм.

 

“Дэлхийн хоёрдугаар дайнд Оросын ард түмэн сая сая  амьдралаа зориулсныг мартаагүй, хэзээ ч мартахгүй” гэж Олланд хэлсэн байна.

 

Орос Нормандын ёслолд оролцож байгаа нь утга төгөлдөр гэж Путин хэлээд Гитлерийн эсрэг эвслийн орнууд нацизмтай тэмцэх тэмцэлдээ холбоотнууд байсныг сануулжээ. Өнгөрсөн  үеийн дурсгал нь “өнөөдөр харилцаагаа сайжруулах, ирээдүйд  манай харилцааг бүтээхэд тус болно “ хэмээн Путин хэлсэн байв.
 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж