Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас нэгэн мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр Ерөнхий сайдын оролцоотойгоор хийгдсэн “Монгол Ардын намыг айлгах Засгийн газрын нууц төлөвлөгөө” ил боллоо хэмээн МАН-ын бүлгийн зарим гишүүдийг хамруулсан төлөвлөгөө гэгчийг цацаж байгаа нь ямар ч үндэслэлгүй зохиомол зүйл болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Бодит баримтгүйгээр ийм гүтгэлэг үргэлжилвэл хууль хяналтын байгууллагад хандах болно” гэсэн байна.
Эх сурвалж: www.zasag.mn