Дипломат харилцааны 45 жилийн ойг тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2014.06.06-нд нийтлэгдсэн

Дипломат харилцааны 45 жилийн ойг тэмдэглэв

Монгол Улс, БН Турк Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас БН Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Монгол Улсын Элчин сайдын яаманд хүлээн авалт хийв.

Элчин сайд Б.Батхишиг, БНТУ-ын Үндэсний Их Хурлын гишүүн, Үндэсний Их Хурал дахь Турк, Монголын найрамдлын бүлгийн дарга Фехми Күпчү нар хүлээн авалтыг нээж үг хэлсний дараа Монгол, Туркийн төрийн дуулал эгшиглэв. Хүлээн авалтад Туркийн төр засгийн болон төрийн бус байгууллага, бизнес, соёл, боловсрол, хэвлэл мэдээллийн удирдах ажилтнууд, Анкара дахь дипломат төлөөлөгчийн зарим газрын тэргүүн нарын зэрэг 100 гаруй хүн уригдан оролцов. Мөн Улаанбаатар дахь Туркийн Элчин сайдын яаманд ажиллаж байсан ахмад дипломатчид хүрэлцэн иржээ.

Эх сурвалж: www.mfa.gov.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж