Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар/ШӨХТГ/, Ус сувгийн удирдах газрынхан өнөөдөр хуралдаж орон сууцны айлуудын болон аж ахуй нэгжүүдийн хэрэглэж байгаа усны үнийг нэмэх шийдвэр гаргажээ. Харин чухам хэдэн төгрөгөөр нэмэхийг эцэслэн шийдвэрлээгүй байна. Иймээс тун удахгүй орон сууцны айлуудын болон аж ахуй нэгж, байгууллагуудын хэрэглээний усны үнийг тодорхой хэмжээгээр нэмэх нь тодорхой боллоо.
Ямартай ч Ус сувгийн удирдах газар болоод Хот суурин газрын усан хангамж ариутгах татуургын үйл ажиллагааг зохицуулах хорооноос орон сууцны айлууд литр усыг 32 мөнгөөр авч байгааг 55 мөнгө болгон нэмэгдүүлэх санал гаргаад байгаа юм.
Яг хэдээр нэмэхийг ШӨХТГ болон Ус сувгийн удирдах газрынхан судлаж, харилцан тохиролцсоны үндсэн дээр тогтоох гэнэ.
Д.ЖАРГАЛ