Элсэлтийн ерөнхий шалгалтад зургаан мянга гаруй хүүхэд бүртгүүлэээд байна

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Элсэлтийн ерөнхий шалгалтад зургаан мянга гаруй хүүхэд бүртгүүлэээд байна

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулдаг элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл өнгөрөгч хоёрдугаар сарын 1-нд эхэлсэн билээ. Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn цахим хуудсанд өнөөдрийн байдлаар хот хөдөөгийн зургаан мянга гаруй хүүхэд бүртгүүлээд байгаа аж.
Бүртгэлийг онлайнаар хийж байгаа тул бүртгэлд хамрагдагсадыг бүртгэлийн журмыг сайтар уншиж танилцахыг Боловсролын үнэлгээний төвөөс анхааруулж байна. Учир нь интернетээр бүртгүүлж буй шалгуулагч шалгалтын хураамжийг Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банк, Төрийн банк, Улаанбаатар банк, Монгол Шуудан банк, Капитрон банк, Хас банкны мастер карт болон виза картаар шилжүүлнэ. Харин орон нутгаас бүртгүүлж буй шалгалтын хураамжийг Голомт банкны Боловсролын Үнэлгээний Төвийн 1102862121 тоот дансанд тушаах ёстой гэнэ. Гэтэл дээрх хураамж төлөх журмыг сайтар уншиж, танилцаагүйгээс дансны дугаар луу мөнгөө хийж,  өөрсдөдөө болон тус төвийн үйл ажиллагаанд чирэгдэл учруулдаг  байна.
П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж