Шинжлэх ухаан технологийн их сургууль, Өмнөд Солонгосын хувцасны дизайны холбоотой хамтран энэ сарын 29, 30-нд “Fashion Vitality” нэртэй олон улсын хурал, үзэсгэлэн зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнд Болгар, Хятад, Өмнөд Солонгос, Монгол, Турк, АНУ, Узбекстаны дизайнеруудын 47 бүтээлийг дэлгэн үзүүлэх юм байна. Шилдэг дизайнеруудын гайхалтай шийдэл бүхий хувцас загварын бүтээлээр үзэсгэлэн гаргахаас гадна энэ үеэр олон улсын эрдэм шинжилгээний хурал ШУТИС-ийн Урлагийн зааланд болох гэнэ. Хувцас загварын үзэсгэлэн нээлт маргааш 18:00 цагаас Уран зургийн галарейн үзэсгэлэнгийн танхимд болох юм.
Д.Долгор