
Сүүлийн үед нэлээд хүйтэн байсан харилцаагаа сэргээх зорилготойгоор Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй уулзан ярилцлаа. “Их наймын” уулзалтын хүрээнд энэ хэлэлцээр болсон юм.
Саяхан албан тушаалдаа орсон Дэвид Кэмерон “Энэ бол хоёр талын харилцааг шинэ төвшинд авчран түүнийг бататгах сайхан боломж” гэж хэлсэн байна.
Тэрээр Оросын ерөнхийлөгчтөй хурц асуудлуудыг хөндөн яриагүй ч сөргөлдөөнөө арилгахад мэдэгдэхүйц алхам хийлээ гэж хэлжээ.