
Германы шүүх ассистийн суицит гэх үйлчлүүлэгч нь маш ихээр хүссэн үед амийг нь таслахыг гэмт хэрэг гэж үзэхгүй байх шийдвэр гаргажээ. Хүслийнх нь эсрэг хүнийг эмчлэх нь түүний өөрийгөө тодорхойлох эрхийг зөрчсөн хэрэг болно гэж шүүх үзжээ.
Ийм маягаар өмнөх шатны шүүхийн шийдвэрийг өөрчилсөн байна. Ухаангүй байсан эхийнхээ биеийг тэжээж байсан гуурсийг нь хаасан эмэгтэйг анхан шатны шүүх буруутгасан байлаа.
Шүүхийн тогтоосноор талийгаач эмэгтэй 2002 онд ухаан мэдрэлтэй байхдаа хиймлээр амь барих үйлчилгээнд орохгүй гэдгээ хэлж байсан ажээ. Түүний охин нь таван жил комд байсан эхийнхээ хүслийг биелүүлсэн гэж шүүх үзсэн байна.