УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ. Эл асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснээр УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаан өндөрлөв.
Мөн УИХ-ын дэд дарга Р.Гочигдоржийн зарласнаар Засгийн газар Олон улсын валютын сангийн ерөнхий хэлэлцээрт оруулах өөрчлөлтийн тухай хуулийн төслөө татаж авч буй юм байна. Төслийг татан авч буй шалтгаанаа Засгийн газар холбогдох байнгын хороотой зөвшилцөх шаардлагатай болсон хэмээн тайлбарлажээ.
Г.НАРАН