“Хөгжлийн хөрөнгө оруулалт” сургалт болж байна

Хуучирсан мэдээ: 2014.06.05-нд нийтлэгдсэн

“Хөгжлийн хөрөнгө оруулалт” сургалт болж байна

Эдийн засгийн хөгжлийн яамнаас санаачлан “Хөгжлийн хөрөнгө оруулалт” сэдэвт сургалт өнөөдөр эхэллээ. Сургалттад 21 аймаг, нийслэлийн  хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцаж буй 150 гаруй ажилтан оролцож байгаа бөгөөд цаг үеийн шаардлага, төсвийн хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, төлөвлөлт, хэрэгжилт, үр дүнг сайжруулах чиглэлээр сургалтыг зохион байгуулж байгаа юм байна. Мөн сургалтаар  төсвийн хөрөнгө оруулалтад найдаж, суурилах биш бүтээн байгуулалтын хөрөнгө санхүүг хувийн хэвшилтэй хамтран бий болгох шинэ хувилбар болох концесс буюу төр-хувийн хэвшлийн түншлэл болоод гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалт, өнөөгийн байдлын талаар мэдээлэл сонсч, хэлэлцүүлэг өрнүүлж буй юм.  “Хөгжлийн хөрөнгө оруулалт” сэдэвт сургалт семинар  маргааш өндөрлөх юм байна.

Эдийн засгийн хөгжлийн яамнаас “Хөгжлийн хөрөнгө оруулалт” төслийг санаачлан, энэ хүрээнд эхний ээлжинд орон даяар  хэрэгжиж буй улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэрэгжилт, гүйцэтгэл, бүтээн байгуулалт хариуцаж буй компаниудын мэдээлэл, шинээр бий болсон ажлын байр, барилга байгууламжид ашиглагдаж байгаа түүхий эд, материалын нийлүүлэлт, үнийн тухай нэгдсэн судалгаа бүхий мэдээллийн сан www.mdi.med.gov.mn вэб сайтыг нээн ажиллуулж байна. Улсын хэмжээнд анх удаа хөрөнгө оруулалтыг төлөвлөлтөөс эхлүүлэн хэрэгжилт,  үр дүнг гартал бүхий л үйл явцыг хянах, бодитоор харах боломж бүхий энэ сайтаас олон нийт цогц мэдээлэл авах боломжтой аж.  

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн нийт хэмжээ 2005 онд 59 тэрбум төгрөг байсан бол өнөөдөр энэ тоо 20 дахин нэмэгдээд байгаа бөгөөд төсвийн санхүүжилтээр хийгдэж байсан хөрөнгө оруулалт 2012  оноос эхлэн Хөгжлийн банк болоод “Чингис” бондын санхүүжилтээр өргөжиж, “Гудамж” төсөл, аймгийн төвүүдийг нийслэл хоттой  хатуу хучилттай автозамаар холбох, Хөтөлийн цементийн үйлдвэр, Цагаан суваргын зэс, молибдений үйлдвэр зэрэг олон арван төслийг хэрэгжүүлэх боломж шинээр бүрдээд байгааг албаныхан онцолж буй.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж