GM ба Сhrysler хамгийн их зарагджээ

Хуучирсан мэдээ: 2014.06.05-нд нийтлэгдсэн

GM ба Сhrysler хамгийн их зарагджээ

Тавдугаар сарын худалдаагаар GM ба Сhrysler хамгийн их зарагджээ

 

Фото: AP Photo/Gene J. Puskar

 

Дэлхийн автын тэргүүлэх үйлдвэрлэгчид АНУ-д шинэ машинуудынхаа худалдаа тавдугаар сард ямар байсныг танилцуулав. General Motors ба Chrysler  хоёр шинжээчдийн төсөөлснөөс ч илүү машин худалджээ. Сүүлийн долоон жилд хамгийн өндөр үзүүлэлтийн борлуулалт хийжээ.

 

Тавдугаар сард худалдаа нь өмнөх жилийн мөн үеийнхээс 12,6 хувь нэмэгдэн 285 мянган машин худалдсан гэж GM зарлав. GMC Yukon, Buick Encore ба спортын Chevrolet Corvette маркууд эрэлт ихтэй байжээ. Янз бүрийн эвдрэл зэргээс болон Америкийн авто үйлдвэрлэгч 13,8 сая машинаа энэ жилийн эхээр эргүүлэн татаж байсан нь худалдан авагчдад нөлөөлсөнгүй.

 

Америкийн Chrysler концерны худалдаа өнгөрсөн жилийн тавдугаар сарынхаас 16,7 хувиар нэмэгдэв. Нийт 194 мянган машин худалджээ. Хамгийн эрэлтэй нь  Jeep жиип баRam пикап байлаа.

 

Америкийн үйлдвэрлэгч Ford худалдаагаа Fusiоn, Escape, Lincoln  маркуудын буянаар 3 хувь нэмэгдүүлж чадлаа.

 

Америкт өөрийн машины худалдаа нэмэгдсэн тухай япончууд  мэдээлэв. Nissan 18,8 хувь өсөлттэйгээр 136 мянган  автомобиль, Toyota 243 мянган машин худалдан үзүүлэлтээ нэмэн 17 хувь болгожээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж