Шилийн гол аймгийн төлөөлөгчидтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2014.06.05-нд нийтлэгдсэн

Шилийн гол аймгийн төлөөлөгчидтэй уулзав

УИХ-ын гишүүн гишүүн М.Зоригтын урилгаар ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн дарга тэргүүтэй төлөөлөгчид Сүхбаатар аймагт айлчиллаа.

Энэ сарын эхний өдрүүдэд Шилийн гол аймаг болон зүүн үзэмчин хошууны удирдлагууд Сүхбаатар аймагт айлчиллаа. Айлчлалын гол зорилго Сүхбаатар аймаг Шилийн гол аймагтай найрсаг харилцааны хүрээнд аймаг хоорондын хамтын ажиллагааны талаарх албан ёсны уулзалт хэлэлцээрүүдийг зохион байгууллаа. Сүхбаатар аймаг улсын тэргүүний аймгаар шалгарч бүтээн байгуулалт ихээр хийгдэн, хүн амын амьжиргаа сайжирч, шилжин ирэгсдийн тоо ч нэмэгдсэн гээд олон зүйлээр тэргүүлэгч аймаг юм. Шилийн гол аймгийн удирдлагууд Сүхбаатар аймагтай танилцан олон салбарын хүрээнд хамтарч ажиллана гэдгээ хэллээ. Энэхүү айлчлал Улаанбаатар хотод үргэлжлэн хийгдсэн төдийгүй зөвхөн хоёр аймгийн асуудал биш Монгол улсын хэмжээний олон зүйлийг шийдвэрлэх хэлэлцээр уулзалтууд болсон юм. Тухайлбал Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын" Бичигт" олон улсын боомт нь Монгол улсын далайд гарах хамгийн дөт зам бөгөөд Замын-Үүдийн боомттой эн тэнцэхүйц томоохон хэмжээний боомт болох ирээдүйтэй боомт юм. Боомтын тухай хуулинд "олон улсын боомт нь эдийн чөлөөт бүстэй байна" гэж заасны дагуу Эдийн засгийн чөлөөт бүсийг "Бичигт" боомтод байгуулахад хоёр орны зүгээс олон ажлын хүрээнд хамтарч ажиллах албан ёсны гэрээ хэлэлцээрүүдийг хийж санамж бичигт гарын үсэг зурлаа.


Тухайлбал: БНХАУ-ын ӨМӨЗО-ны шилийн гол аймгийн намын хорооны дарга Жан Юун Жун болон ҮХААЯ-ы дэд сайд Ц.Туваан нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан бол Мөн Баруун-Урт-Бичигт чиглэлийн 270 км хатуу хучилтат авто замыг гүйцэтгэх тухай санамж бичигт Жан Юун Жун дарга болон Монгол Улсын ЗТЯ-ны авто зам бодлого хэрэгжилтийн хэлтсийн дарга Р.Онон нар гарын үсэг зурж тус замыг гүйцэтгэх "Арж капитал" Монголын авто замын компани болон Хятад улсын зам хариуцсан бүтээн байгуулалтын компаниуд хамтран ажиллах санамж бичигт мөн гарын үсэг зурсан .

Бичигт боомтыг цаашид хурдацтай хөгжүүлэх хүрээнд Жан Юун Жун дарга болон Монгол Улсын боомтын захиргааны дарга Л.Гүндалай нар санамж бичигт гарын үсэг зурлаа. Мөн Бичигт боомтыг хөгжүүлэхэд Засгийн газраас ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа бол хоёр орны зүгээс мөн ажлын хэсэг байгуулан ажиллахаар болсон юм.

Д.ОДНОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж