Шүдээ хэрхэн арчлах вэ?

Хуучирсан мэдээ: 2014.06.05-нд нийтлэгдсэн

Шүдээ хэрхэн арчлах вэ?

Eruulmend.mn

Харах нүд муудвал сохортой адил
Хазах шүд муудвал хөгшинтэй адил гэдэг

A. Шүдээ зөв арчлахын тулд хамгийн түрүүнд сойзоо зөв сонгох хэрэгтэй
• Сойзны толгой хэсэг нь гурван шүдийг бүрэж байхад хангалттай
• Сойзоо сонгохдоо жижиг толгойтой урт иштэйг сонговол цэвэрлэхэд хэцүү газрын хоолны үлдэцийг сайн цэвэрлэнгээ буйланд иллэг хийнэ
• Хүнд мелиум буюу дунд зэргийн хатуулагтай байхад тохирно
• Цэвэр хуурай орчинд сойзоо босоогоор нь хатаах хэрэгтэй
• Тодорхой хугацаанд хэрэглэсний дараа сойзны үс өнгөр цэвэрлэх чанараа алддаг тул гурван сар тутам сольж байх хэрэгтэй

B. Шүдний оогоо зөв сонгох хэрэгтэй
• Мэргэжлийн хүмүүсийн зөвлөж байгаагаар хүн өдөрт 2 удаа фтортой оогоор угааснаар шүдний үрэвслээс дөчин хувь сэргийлж чаддаг гэж үзэж байна. Тийм учраас Фтор чухал

C. Шүдээ хэрхэн зөв угаах вэ ?
• Шүдийг гурван минутаас илүү угаах хэрэггүй. Хэт удаан угаавал цэвэрлэгээ биш харин шүдний эмаль, бүрхүүл, буйлыг гэмтээж эхэлдэг.
• Сойзоо буйл руугаа 450 хэлбэртэй барьж буйлны хүрээ хүртэл зөөлөн эргэлдүүлэх хөдөлгөөнөөр угаана.
• Дээд шүдний дотор болон гадна талыг угаана.
• Доод шүдний дотор болон гадна талыг сойзоороо угаана.
• Зажлах гадаргууг хойш урагш чичирхийлсэн хөдөлгөөнөөр угаана.
• Шүдний завсарт наалдсан хоолны үлдэгдлийг бүрэн цэвэрлэхийн тулд өдөрт 2 удаа заавал сойздож угаан, нэг удаа утсаар цэвэрлэх хэрэгтэй. Аман дахь элдэв янзын бактери хөгц болоход ердөө 24-48 цагийг шаарддаг тул шүдээ бүрэн цэвэрлэхэд шүдний утас зайлшгүй шаардлагатай.
• Мөн хэлээ угаана. Учир нь хэлэн дээр бичил биетнүүд байдаг тул тэдгээрийг ч бас арилгах хэрэгтэй.
• Ингэж өдөр бүр цэвэрлэж чадвал таны амны хөндий байнга эрүүл байх болно.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж