
Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулсан баяр наадмын өмнөх сорилго барилдаан өчигдөр Бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд улс, аймгийн цолтой 128 бөх зодоглосноос Говь-Алтай аймгийн харьяат, улсын начин Ду.Батбаяр түрүүлж, Өвөрхангай аймгийн харьяат, улсын арслан До.Ганхуяг үзүүрлэжээ. Харин шөвгийн дөрөвт улсын заан Б.Соронзонболд, улсын начин Д.Лхагвадорж нар үлдсэн байна.
Б.Энх