УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан товлосон цагаасаа цаг гаруй хоцрон эхэллээ. Үдээс хойшхи хуралдаанаар Компанийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай Улсын их хурлын тогтоолын төсөл, Малын индексжүүлсэн даатгалын тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай, Галын аюулгүй байдлын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслүүдийг тус тус хэлэлцэх юм.
Эхэнд Компанийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг танилцуулж батлах эсэх талаар санал хураалт явуулсан бөгөөд олонхийн саналаар дэмжсэн байна.
Б.ХАНД