
Палестины хэлэлцээрийн хэсгийн ахлагч Саиб Арикат сануулахдаа Палестины автоном нь Палестин улс байгуулах зорилгоор байгуулагдсан болохоос биш бүгдийг Израилийн хяналтад байлгана гэсэн үг биш гэв. “Хэрэв Израиль энэ байдлаа хадгалж үлдэнэ гэж байгаа бол Автономийн захиргааг татан буулгана” гэж Арикат мэдэгдлээ.
Энэ мэдэгдлийг тэрээр Нью-Йоркт Израилийн сайд Дани Меридортай хэлэлцээр хийж байхдаа хийсэн байна. Меридорыг хэлэлцээрээ аль болох хурдан эхлэхийг уриалахад “Израиль суурин барихаа бүрэн зогсоосон нөхцөлд л хэлэлцээрийг эхлэнэ” гэсэн юм.