Гэмт хэрэгтнүүдтэй тэмцэгч, харанхуйн хүлэг баатар Бэтмэний түүхийг өгүүлсэн, онц сонирхолтой адал явдалт видео тоглоомыг олны хүртээл болгосон билээ. Уг алдартай тоглоомын шинэ анги энэ жил гарах байсан ч 2015 оны эцэс хүртэл хойшилсон тухай BBC мэдээлжээ.
Уг тоглоомыг хөгжүүлэгч “Warner Bros Games” компани энэ тухай албан ёсоор мэдээлэл хийн нээлт нь хойшлогдоод буй тоглоомынхоо screenshot-ыг дэлгэжээ.
Ийнхүү хойшлуулах болсон шалтгаан тоглоомын хөгжүүлэлт болон график дүрслэлийн ажилд сайжруулах зүйлс байгаатай холбоотой гэнэ. Учир нь их хэмжээний өртгөөр бүтэж буй уг тоглоом муу болвол алдагдал хүлээх эрсдэлтэй хэмээн мэдэгджээ.
Т.БИЛГҮҮН