Монголын шинэ залуу шилдэг хөгжимчид болох хийлч О.Байгаль, төгөлдөр хуурч Б.Оюу нарын “The tunes of Mongolia” тоглолт зургаадугаар сарын 28-ны 19 цагт “MSM” компанийн show room-д болно.
Сонгодог урлагийн салбарт хэдийнэ танил болсон уран бүтээлчид 2013 онд дэлхийн шилдэг хөгжмийн зохиолчдын зохиол бүтээлээс бүрдсэн “The Best of classics” хамтарсан тоглолтоо Улаанбаатар хот болон Хонконгд тоглож байсан. Харин энэ удаад Монголын шилдэг хөгжмийн зохиолчид болох Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж, Б.Шарав, З.Хангал, Э.Чойдог, Ж.Чулуун, Н.Жанцанноров нарын аялгуу тансаг хөг эгшгээр үзэгч олны сонорыг мялаана.