Орцны хогийн сувагт гал гарах нь ихэсчээ

Хуучирсан мэдээ: 2014.06.05-нд нийтлэгдсэн

Орцны хогийн сувагт гал гарах нь ихэсчээ

Нийслэлд өчигдөр долоон газарт гал түймэр гарч, онцгой байдлын алба хаагчид унтраажээ. Өчигдрийн тухайд байрны орцны хогийн суваг, цэгт гал гарах тохиолдол олонтаа байжээ. Тодруулбал, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, VI бичил хорооллын 14 дүгээр байр,  Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хорооллын нэгдүгээр байрны хогийн сувагт гал гарч байсныг унтраасан байна. Мөн Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо, 32 дугаар байрны зүүн талын дулааны шугамын худагт хог шатаж байсныг тус дүүргийн Аврах, гал унтраах ангийн алба хаагчид цаг алдалгүй унтраажээ.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж