Засгийн газар бөөгөөр дүүрсэн үү?

Хуучирсан мэдээ: 2014.06.05-нд нийтлэгдсэн

Засгийн газар бөөгөөр дүүрсэн үү?

Танхимынхаа нөхдөд хатуухан үг чулуудаж, олон нийтийн анхаарлын төвд байдаг гишүүн бол Ц.Нямдорж. Хууль зүйн сайдын албыг олон жил хаасан, парламентад хамгийн удаан сууж байгаа гишүүдийн нэг учраас түүний хэлж байгаа ёжтой үгс бусдыгаа бухимдуулах нь их бий. Тэгвэл тэрээр өнөөдөр Засгийн газарт дотор маш олон бөө байна гэж шүүмжлэв.

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2013 онд Засгийн газрын хийсэн ажлыг дүгнэж, хэлэлцүүлэг өрнүүлэх үеэр “Засгийн газар муу ажиллаж байна. Та нар тэнгэр харж, бөө шиг аашилж байна. Засгийн газар бөөгийн тойргоосоо гарах хэрэгтэй. Хачин тоо яриад, төрийн нэр хүнд унагаж байна. Дандаа тэнгэрээс авсан тоогоор ажлаа хийж байна. Золбин бөөгийн тойргоосоо хэзээ гарах вэ. Тэнгэр харж гал түлсээр байтал улс орны эдийн засаг хүндэрлээ шүү дээ” гээд эрх баригчдаа шүүмжилсэн. Түүний хэлснийг УИХ-ын гишүүд дэмжиж Засгийн газрын цаасан дээр хийсэн ажлын тайлан, амьдрал дээрх ажил хоёр нь зөрж байгааг хатуухан шүүмжлээд авлаа.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж