Палестинчууд цахилгаан станцаа хаажээ

Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

Палестинчууд цахилгаан станцаа хаажээ

Фото: ISRA.com

Палестинчууд  цахилгаан станцаа хаагаад хэн нь гэрлийн мөнгө төлөх вэ хэмээн маргалдаж сууна. Палестины дүрвэгсдэд туслах НҮБ-ын Ойрхи Дорнодын агентлаг (UNRWA) тэдэнд хандан маргаанаа зогсоож, эрчим хүчний хямралаас гарах арга зам хайхыг уриалжээ. Хүн амынх нь цахилгааны хэрэглээний 25 хувийг хангадаг Газын зурвас дахь цорын ганц цахилгаан станц энэ маргааны улмаас ажиллагаагаа зогсоосон байна. Энэ удаа палестинчууд өөрсдөө асуудал үүсгэсэн учир тэд шийдлээ өөрсдөө олох ёстой гэж UNRWA агентлаг онцолсон байна.
Цахилгаан станцын түлшний үнийг палестинчуудад тусламж болгон өгч байсан нийт тусламжийн багцнаас Европын холбоо төлж иржээ. Одоо европчууд тэднийг өөрсдөө мөнгөө төлөхийг шаардаж буй. Палестины Автономийн удирдлагаХАМАС-аас төлбөрийн хэсгийг хийхийг шаардсан байна. ХАМАС төлбөр хийхээс татгалзсан учир цахилгаан станцаа зогсоожээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж