Дундговийн Засаг даргыг өөрчилжээ

Хуучирсан мэдээ: 2014.06.05-нд нийтлэгдсэн

Дундговийн Засаг даргыг өөрчилжээ

Дундговь аймгийн ИТХ-аас өнгөрсөн тавдугаар сарын 24-нд аймгийн Засаг дарга С.Сүхбаатарыг огцруулах шийдвэр гаргаж, С.Од-Эрдэнийг Дундговь аймгийн Засаг даргад нэр дэвшүүлснийг Ерөнхий сайд хүлээн авч батламжилжээ. 

Гэвч тус аймгийн Засаг дарга асан С.Сүхбаатар Дундговь аймгийн ИТХ-ын шийдвэрийг хууль бус хэмээн үзэж ажлаа хүлээлгэн өгөхөөс татгалзсан байна. Үүнээс болж, Дундговь аймаг Засаг даргатай ч юм шиг үгүй ч юм шиг болж дахин бужигнаж эхэлжээ.

Дундговь аймгийн Засаг даргаар томилогдсон С.Од-Эрдэнэ нь тус аймгийн Ардчилсан намын хорооны дарга аж.

Эргэн сануулахад, 2012 онд болсон орон нутгийн сонгуульд Дундговь аймагт МАН олонхи болж Засаг даргаар С.Сүхбаатарыг томилуулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлж, хэл амтайхан батламжлуулж байсан төдийгүй аймгийн  ИТХ-д сонгогдсон гишүүд нь түүнийг огцруулах санал гаргаж байсан юм. Тиймээс Засаг дарга асан С.Сүхбаатарын хувьд хоёр дахь удаагаа албан тушаалаасаа чөлөөлөгдөөд байгаа нь энэ юм.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж