Баяр наадмын комисс хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

Баяр наадмын комисс хуралдлаа

Баяр наадмыг зохион байшуулах комисс хуралдлаа. Уг хурлаар салбар хороодын дарга нар өмнөх долоо хоногт Төв цэнгэлдэх хүрээлэн, хурдан морь уралдах газруудад очиж танилцах үед үзэж танилцсан, засаж сэргээх зэрэг хийх ёстой ажлын явц хэдэн хувьтай байгаа талаар ярилцлаа. Хурдан морины комисс хуралдаж ямар ажил хийх ёстой байгаа талаар ярилцсан. Унаач хүүхэд дүрмийн дагуу хамгаалалтын малгай, өвдөг дохойвч зүүж уралдахаар болсон. Өнгөрсөн жил өвөлжилт хүндхэн байсан учир наадмаар уралдах морьд одоо л цугларч байгаа аж. Харин Үндэсний Суран спортын холбоо ажлын таван хэсэгтэй ажиллаж байгаа. Одоогоор ажилд саад учруулсан зүйлгүй төлөвлөгөөны дагуу хэвийн явж байгаа гэв.

Харин буриад болон Урианхай сурын харвааны зогсоол хийх ажлыг тус тусд нь даалгасан боловч  мөн л тус бүрдээ нэг сая төгрөг нэмж зарцуулах хэрэгтэй байгаа гэнэ. Мөн шагайн талбай засаж сэргээх ажил хийгдээгүй үлдсэн байгаа аж. Учир нь одоогоор тухайн ажлыг хариуцсан эзэн тодорхойгүй, түрүү жил засч сэргээсэн шагайн харвааны байр цонх нь хагарсан хаалганы түлхүүр нь байхгүй гэнэ. Сур харваа, шагайн харвааны талбайд өнөөдөр зүлэгжүүлэлт хийж байгаа боловч хугацаа давчуу болохоор өдөр болгон услах шаардлагатай байгаа аж. Мөн шаардлагатай хөрөнгө мөнгийг шуурхай олгосон. Наадмын нээлт хаалтын урлагийн тоглолт, хөтөлбөр бэлэн болсон байна. Хурдан морь орж ирэх барианы хэсэгт 900 метр газар хаалт зурвас байгуулахад 18.4 сая төгрөг гаргуулах хүсэлтээ хамгаалалт хариуцаж ажиллаж байгаа албаныхан мэдэгдээд байгаа гэнэ.

Б.Сүх 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж