
2110 он гэхэд хүн төрөлхтөн газрын хөрснөөс арчигдсан байна гэсэн дүгнэлтийг Австралийн эрдэмтэн Франк Феннер хийсэн тухай ИТАР-ТАСС мэдээлэв.
“Эртнийхүмүүсийн нийгэм тогтвортой байдлаараа онцлог байсан бол өнөөгийн даяарчлалын иргэншлэлд тийм шинж байхгүй болсон” гэж Феннер мэдэгдсэнийг Лондоны хэвлэл иш татжээ.
“Жишээлбэл, Австралийн уугуул иргэд орчин үеийн шинжлэх ухааны ололтгүйгээр 40-50 мянган жил оршин амьдарч чадсан юм. Харин өнөөгийн нийгэмлэг эдийн засгийн ба нийгмийн үйл ажиллагааны шалтгаанаар homo sapience-ийг бүрэн мөхөөх нь” гэж эрдэмтэн тэмдэглэсэн байна.
Хүн төрөлхтөн оршин тогтнохын эсрэг хамгийн гол аюулыг “хэтэрхий их хэрэглээ, хэт хурдан өсөлт, даяарчлалын дулааралтай холбоотой цаг уурын өөрчлөлт” авчирч байгааг тэрбээр онцлов.
“Аж үйлдвэрийн хувьсгал, үйлдвэржилт нь мөсжилтийн эрин эсвэл том сансрын биетэй дэлхий мөргөлдсөний үр дагавартай адилхан” гэж эрдэмтэн хэлж байна.
Одоо 95 настай Франк Феннер микробиологиор дэлхийд нэрд гарсан. Одоо тэрбээр хүний амьдах чадварын асуудлыг судалдаг юм.