Жиргээчид өдөр бүр аливаа сэдвийг онцолж байдаг. Өчигдрийн хувьд жиргээчдийн дунд “халуун” сэдэв байхгүй ч онцлох сэдэв хэд хэд байв.
Түүний нэг нь Эрүүл мэндийн сайдын санаачлагаар элэгний С вирустай хүмүүст эдгэх боломжийг Эрүүл мэндийн яамнаас хийсэн сайшаалтай мэдээ байлаа. Учир нь Монгол Улсад элэгний С вирустай 300 мянга орчин хүн байдаг бөгөөд одоо энэ өвчнийг анагаах бүрэн боломжтой болж байгаа юм байна. Энэ талаар нэгэн жиргээч, “Оддынохин@oddiinohin. 300.000 элэгний С вириустай хvн Монголд байгаа Тэдэнд Эдгэх Эрvvл болох боломжийг ЭМ-н дэд сайд Амарсанаа нээж байна” гэжээ. Энэ боломж нээгдсэнээр 300 мянга орчим вирустай хүмүүс эмчлэгдэх боломжтой болж байгаа нь энэ өдрийн сайхан мэдээ байлаа.
–О.Эрдэнэбулган @oerdenebulgan Болж байна, Амарсанаа дэд сайд. Монголд энэ хүмүүсийг эдгэрүүлэх чиглэлээр ажиллаж байна. Харин В вирустай хүнийг эмчлэх яах вэ?
–Оддынохин @oddiinohin 88.000 $ vнэтэй бид 1800$ авах болсон.
–@NTunga Eruul mendiin humuusiin huvid undesnii hemjeend gamshig bolson asuudlааr ingej sanaachlaga gargaj baigaa ni saishaaltai. Delhiid 2-rt Mgl.
–Монголхүн @lutaa01 Амарсанаа энэ ажлыг бүтээх бол шууд Улсын Баатар опонгоор шагнах хэрэгтэй. 300,000 өвчтөн байна гэж аймшгийн тоо.
–А.Энхтуул @enhtuul_mnb heregtei humuustee us, agaar met heregteiem shig sanagdaad bgam. hezee emiin sanguudaar hudaldaj ehleh yim bol?
…Жиргээчдийн дунд орж ирсэн дараагийн сэдэв бол дунд сургуулийн багш сурагчдынхаа дунд нууц андын дэвтэр нээж, түүндээ хүүхдүүд бие биенээ ажиглаж, алдааг нь бичих гэнэ. Энэ нь сургуулийн хүүхдүүдэд буруу үлгэр дууриалал болно гэдгийг жиргээчид шүүмжилж байв.
–mungundalai@mungundalai1. нэгнийгээ ажиглаж алдааг нь бич гээд Нууц андын дэвтэр гэж юм ажиллуулж, хvvхдэд буруу юм зааж егех юмаа
–Bichi @Bichiboo матаач болгох нь дээ.
–оргилчимэг @orgilchimeg yamar hogiin gar ve bagshni. Negeer ni negii ni matuulaal hovzoolgod
–Сониучхан @Eegiid юу вэ, бичиж ч сураагуй хуухдэд юу сургаад байна аа! Сайн юм олж харж сургамаар байтал… ?!
–Цэрэнбадам CMA, CIA @TserenbadamJ мэргэшсэн ул шагайгч бэлдэж байгаа юм шив. Бусдаас илүү юм сэтгэдэг, мундаг болж харагдах гэсэн нэгний хүүхдүүдийг хөлдөө чирж байгаа нэг хэлбэр байхдаа.
–ТАНК ХҮЛДЭГ @shinebaatar нэгнийхээ сайныг биш мууг харах хандлага төрүүлнэ
–Dulamsuren @duuya1123 Хэн ямар сайн үйлдэл хийх нь вэ бичээд байгаарай гэхийн оронд арай ч дээ.Түмний хүүхдийг сөрөг, өөнтөгч болгоод багш нэр зүүх!
–Javzaa @7505Agar хөөх ёстой муухай зантай болох арга зааж өгч байна. багш хүн хар дэвтэр хөтлөөд хүний ул шагайх тухай зааж болохгүй
Өчигдөр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр сайдыг огцруулах төслийг хэлэлцэх байсан ч хойшлууллаа. Түүнийг эдийн засаг хямруулсан гэж МАН-ын бүлэг буюу сөрөг хүчнээс огцруулах хүсэлтээ гаргаад буй. Хуулийн дагуу энэ долоо хоногт байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх байсан ч гишүүдийн ирц хүрээгүй гэсэн шалтгаанаар хурал хойшилсон юм. Түүнийг огцруулах нь зөв, буруу гэж маргагчид ч олон байлаа.
–Bilguun @Gumpaa Портууна сайд шиг өтөлж үр хүүхдийнхээ нүүрийг улайлгахгүй юмсан гэдэг болсон гэнэдэээ кккк
–Badamsambu @Badamsambu Гаамп буруу ойлгоод бнадаа. Тэнгэр тахидаг, түүгээрээ ажлаа явуулдаг гэх баалалтад итгэцэн байгаамуу
–Д.Батбаяр @avirbayar юунд ч итгэж мэдэх хүншдээ, зайлуул
–Badamsambu @Badamsambu Явж явж ЭЗ-ийн 100 хоногийн өмнө ЭЗ сайдыг нь хусвал гоё тоглоом гэж МАН нагнаг инээжийна. Тэдний идэш болоод явжийна
–*noyoncherby* @dlobnag Тэр гал таxьсан гоё зургийг нь ямар сэтгүүлд тавьцан байваа хэхэ :))
–lahor @lahor1241 ганц МАН нагнаг инээгээд бнауу? еер зарим АН-н толгойнууд нугнуг мишээгээд утас хеделгесен шиг…
Жиргээчид өнөөдөр юуг онилох бол.
Цахим Болжмор